Өөрийгөө хайна, хайсаар олно
Өөрөөсөө айна, буцаад л зугтана
Хоромхон зуур ч зогсохгүй эцэж цуцтлаа зугтаад л байвч
Хоорондох зай харин холдохгүй улам ойртоод л...
Өөрийгөө хайна, хайсаар олно
Өөрөөсөө айна, буцаад л зугтана
Хоромхон зуур ч зогсохгүй эцэж цуцтлаа зугтаад л байвч
Хоорондох зай харин холдохгүй улам ойртоод л...
Өнгөгүй, бодолгүй, хүсэлгүй... Яг л энэ дууны энэ хэсэг шиг нэг иймэрхүү өдрүүд.... Муухай ч биш, бас сайхан ч биш, гунигтай ч биш, бас жаргалтай ч биш... Ер нь ямар ч биш өдрүүд, ямар ч тэмдэг нэрний хэрэггүй өдрүүд... Зүгэээр л өдрүүд... Тэхдээ зүв зүгээр л байсан болохоороо миний хувьд аятайхан өдрүүд гэж ч бас хэлж болмоор ч юм уу, нэг тийм амар амгалан өдрүүд... Ингээд л нэг тэмдэг нэр гараад ирлээ... Тэхдээ бас ингээд л бичиж байхдаа боджийсон чинь... Санаа сэтгэл нэгэн хэвийн амгалан хэмнэлд хэм удаан явсан чинь бас залхуутай ч өдрүүд байсан юм шиг... Хэхэ тэгээд дахиад л дараачийн тэмдэг нэр нь... Бас дээр нь боргиогүй, тамхигүй, тэгэхээр мансууралгүй гсн лол... Товчхондоо бол ер нь асар их хүмүүжсэн өдрүүд гсн... Ер нь энэ нь хамгийн оновчтой тодотгол болох юм байна...
Neg bodliin setgel taiwan ch....Gehdee neg l onzgui.... Yu dutaad, yagaad bgaag medehgui, yamar ch l gsn ene bish ee... Law bish...
Хайртай номныхоо талаар хамаагүй үнэлэлт дүгнэлт өгч, олон юм ярихаасаа ч айгаад тойроод л явдаг юм... Зүгээррр л жинхэнэ гоё ном... Ер нь миний хувьд асар их нөлөөлөхөөр, аливааг гүнзгий тусгаж хүлээж авахаар сэтгэл зүйтэй байсан үедээ уншсан, тэгээд их ч нөлөөлсөн ном л доо...Анх уншчихаад жинхэнэ гайхамшиг гэдэг энэ ном байх гэж санагдаж байлаа...Тэгээд л ийм явдлууд амьдрал дээр тохиолдддог болоосой гэж жаал мөрөөдөж, бас бараг л тохиолдож болох ч юм шиг, бараг үнэн ч юм шиг санагдаж байлаа гсн кк... Нэг л өдөр утгаа алдсан нэгэн хэмнэлт амьдралд минь гэв гэнэтийн хувирал гарах ч юм шиг, бөөн үйл явдал, үймээн бужигнаан, хаос дунд би өөрөө гэнэтл ороод ч явчих ч юм шиг... Зүгээр л ингээд л төсөөлөхөөр зугаатай, гоё байдаг юм... Хөгжилтэй зугаатай, тэгсэн атлаа цаанаа бас асар утга санаатай, нээрээ гоё номоо... Мастер нь их таалагддийн, яагаад юм бүү мэд, нэг л тийм учир битүүлэг, ойлгомжгүй ч юм шиг,гэхдээ л энэ зохиол дээрх утга учиртай амьдарч чадаж байгаа цорын ганц хүн нь... Мастер шиг хүн гэж хорвоо дээр байдаг бол... Яг тийм хүнтэй үнэхээр таарч гэмээнэ би лав тэрэнд шууд татагдах байхаа гсн кк... Гадаад байдлаараа Мастер гэж царай муутай, эв дүйгүй хүн, яаагаав нэг тийм, нэг тийм хүн байгаа байх гэж надаа төсөөлөгддөг юм... Намайг ер нь хэт их автамхай хүн гэж нэг хүний шүүмжилсэн ортойдогоо...Номыг ч зүгээр уншихгүй... Уншчихаад л үнэн ч юм шиг санагдаад л, дотор нь ороод явчихна... Одоо тэхдээ энэ нь харьцангуй гайгүй болсон л доо... Аа бас...Хамгийн гоё санагддаг нь төгсгөл нь... Амар тайван амьдрах аргагүй энэ амьдралаас явж, аз жаргалаа тэр хоёр тэндээс олдог... Амьдрал гэдэг инээдмийн ч юм шиг, эмгэнэлт ч юм шиг энэ жүжиг дунд нь хүмүүсийг, хамаг юмыг орхиод тэд бүгдээрээ нисээд нисэээд явцгаадаг... Одоо ч залхуураад үргэлжилсэн үгийн зохиол уншиж чадахаа байсан байналээ дээ...

Зүв зүгээр л... Энэ Сирусын дарсан зураг, надаа таалагдаад байхаар нь flikr-s нь авчихсан... Царай нь харагдахгүй... Хар блогтоо өнгө оруулъя гсн, гэхдээ жич: Би хэдий оранж курткатай ч гсн Голландыг дэмждэггүй болно гсн лол...

Мээдкүү тэр Gloome Sundayg сонсоод сүртэй юм юу ч бодогдсонгүй шд... Сүр дуулианаар нь л мэдэхээс биш дууг нь жинхэнээр нь сонсож ер үзээгүй байж байгаад сая л сонслоо... Яагаад хүмүүст тэгж нөлөөлдийн бол... Бодвол миний сэтгэл зүй тэриГ мэдрэх хэмжээнд биш байгаа юм байлгүй...Тэрэнд орвол...
Утгагүй
Бүх юм утгагүй
Юу ч битгий ярь, цагаа хараад хэрэггүй
Үзэн ядалтын хар нар цээжинд нь мандаж
Амдралаа тэр орхижээ
Тэр ойлгожээ...
Тэгээд явжээ, бүрмөсөн
Тэр уйджээ...
Тэгээд явжээ, бүрмөсөн
Хуурамч
Бүх юм худлаа
Энд би удаан яаж явна вэ гээд л байсан даа
Аз жаргал зөвхөн тэнэгүүдэд байдаг
Хэн ч үүнийг мэдэхгүй
Тэр ойлгожээ...
Тэгээд явжээ, бүрмөсөн
Тэр уйджээ...
Тэгээд явжээ, бүрмөсөн....
Яаана даа, яаж барна энэ урт амьдралыг... Ийм гунигтай байхад яаж энэ урт өдөр, энэ урт зун, энэ урт жил, энэ урт амьдралыг барах...
Угаас байхгүй утгыг тархиа зовоон хайж
Учиргүй гуниглах зүрхээ сэмхэн найдвараар аргадаж
Хуучирсан дурсамжын ноорсон хуудсын ахин дахин эргүүлж,
Хулжин одсон хүсэл мөрөөдлөө тэндээс бэдрэн хайсан
Хорвоо дээрх миний дэмий өдрүүд....
Хамаг юмаа хаяж гээгээд дууслаа... Итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, догдлол мэдрэмж, баяр хөөр, хайрлах сэтгэл, дурсамжаа хүртэл.... Дурсамжиндаа л харамсаж байна... Наддаа л үнэ цэнэтэй, утгагүй хоосон энэ өдрүүдийн утга учир нь болсон тэр дурсамжууд минь.... Өдөр болгон, шөнө болгон дэндүү олон, хайр найргүй ахин дахин эргүүлсээр байгаад урж сүйтгээд, утгыг нь алдуулчихсан бололтой... Саяхан болтол эргэж сөхөх бүртээ би баярладаг, гуньдаг, уйлдаг инээдэг байсан биш үү, гэтэл одоо... Ямар ч сэтгэл хөдлөлгүй, хөндлөнгийн хэн нэгний тухай кино үзэж байгаам шиг л зүгээээр л тайван, бас дурамжхан хараад л өнгөрдөг болчихсон байн шд... Нөгөө догдлол хаачваа... Нөгөө хүч нь, ид шид нь хааччихваа... Дурсамжаа аврах хэрэгтэй байна... Тэрэнгүй бол цаашаа яаж явах...
Хэтэрхий хайрлаж байсан залуу нас минь
Хэдийнээ үхчихсэн байж.
Хэдэн жилийн хойно сая л ухаарав
Хэн гэж одоо би өөрийгөө нэрлэх вэ...
Унаж яваа шувуу
Унтарч байгаа найдвар
Дуусч байгаа амьдрал
Үхэж яваа хүн, өөр юу ч биш....
Мэдрэмжээр ядмагхан миний өнөөдөр... Надаа ямар ч хэрэггүй... Зүгээр л үрж, барж ядаж өнгөрөөдөг миний өнөөдрүүд... Чаддагсан бол хэрэгтэй хэн нэгэнд дуртайяа бэлэгчихсэн, энэ өдрүүдийг... Урьд урьдныхаасаа энэ өнөөдрүүд улам улам сонирхолгүй болсоор л... Дуртай байсан тэр хэдхэн зүйлүүддээ ч дургүй болчиж... Таашаал өгдөг зүйлс цөөрсөөр л... Бараг дууслаа... Надаа өөр хийж үзэх юу үлдэв ээ... Юу байж болох вэ... Хамгийййн дуртай байсан тэр зүйлүүд сүүлийн өдрүүдэд ямаррр ч сонирхолгүй байлаа... Бусад зүйлсийн талаар яриад ч яахвэээ.... Цорын ганц шахуу аврал санагддаг байсан согтуурал хөлчүүрэл ч хүртэл намайг аврахаа байжийна... Тамхи... Анх татаж байсан тэр үед би ямар жаргалтай байж вэ... Унших, бас бичих.... Би дуртай шүү дээ гсн бодол л гарт ном бариулж, дэвтэрт сараачуулж байна... Гэвч аль аль нь худлаа... Мэдрэмж болгон нэг л мэдэхэд хуучирч, нэг л өдөр ялгаагүй өнөө л улигт давталт болж хувирах... Дахиал л шинэ мэдрэмжийн эрэлд... Мэдрэмж цуглуулагч... Тэхдээ аймхай... Утгагүй юм... Амьдралийг зүгээр л үзэх гэж, мэдрэмжүүдийг мэдрэх гэж би ирсэн юм бол /өөр яах гэж ирсэн байж болох шалтгаан бодоод бодоод олох ч гүйм байна/.... Тэгүүл мэдэрч үзээгүй зүйл бараг алга... Шинэ мэдрэмж, шинэ зүйлсийг хайж л байна, бодож л байна... Уг нь ганц нэг юм байгаа... Тэгэхдээ тэдгээрийг заавал үзэх хэрэгтэй гэж үү... Юм бүхнийг би мэдэрч үзэх албагүй, хангалттай олон зүйл үзэж туулсан гэж миний мөхөс тархи бодно... Яахав, сайхан мэдрэмж цөөхөн ч байсан яадын, угаасаа бага юманд сэтгэл ханачдаг залхуу хүн болохоор наддаа л хангалттай санагдаад байгаан...
Өглөө новшоо ухаж байхдаа нэг шинэ төрлийн цуглуулгатай болдог ч юм билүү гэж бодлоо... Гар утасны цэнэглэгчүүд гсн...Уг нь бүрр хэзээ ч хэрэггүй гэсэнгүүдийг эхнээс нь хаяаал байх шиг байдийн, тэхдээ л бас хэдэн юм байнаа гсн... Өчигдөр цуглуулганд нэг цоооо шинэ эд нэмэгдсэн гсн ккк..... Сүүлийн бүтэлгүйтэл.... Хуучин утсаа ус руу унагааж эвдчээд уугн ь нэг утас авсын... Тэгсэн өчигдөрийн 6 цагийн үеээс шөнийн 2 цаг орчим хүртэл л хальт барьж нэг баясаж үзээл, ганц хоёр удаа ярьж, 5,6 мжс бичиж, 3 утасны дугаар хадгалж аваал байхгүй... Дээрээс нь Симээ нэмээд өгөөд явуулсан... Ккк инээд ч хүрмээр ч юм шиг... Би нээрээ жил болгоны яг өдийд нэг ингэж давхар давхар бүтэлгүйтдийн их сонин... Тэхдээ бас бодоод байхаар хүмүүс намайг бүтэлгүй нтр гэж ярих, шоолох тусам нь би улам бүтэлгүйтээд байдаг юм шиг... Утсан дээр ч биш, ер нь лллл.... Юм хаях гээх, янз бүрийн юманд өртөх, эсэн бусын паактууд ер дуусахгүймаа... Хэсэг аймаар тэгж байгаад уг нь нэг хэсэг гайгүй болоод байдгийн, тэхээр цаанаа бас давтамж гэж байх шиг байнаа шинжилж судалдаг бол гсн лол... Нэг хэсэг баахан юм мөргөдөг, дээрээсээ унагаадаг нураадаг нтр байв, тэр л бүр аймаар... Жинхэнэ нүдэнд оч харагдаж,манартал манартал мөргөдөг байж билээ аймаар гсн лол... Азаар дахиж тийм үе нээх давтагдахгүй байгаа /түй түй гсн ккк/... Хаа байсан цэцэрлэгт байхад хүртэл мөрөөрөө зүгээр л элсээр тоглоод сууж байхад дээрээс тоглоомын гулгуур нурж унаад бөөн юм болжийсан ккк... Зүв зүгээр байж л байдаг байсан гулгуурочиж очиж заавал би дор нь очиж хэсэгхэн тоглохоор нурахаараа яадаг байнаа нээрээ гсн.... Хацрандаа нэвт хадаас оруулснаас бусдаар харин гайгүй өнгөрсөн...Тэхдээ хаа очиж өртөмтгий ч гсн бэртэл гэмтэл авах нь ер нь гайгүй байдийн /бас түй түй гсн/... Заа ер нь ч тэгээд олон бүтэлгүйтэхээр хүн сүүлдээ нээх тоохоо ч байхийм доо, ингээл инээд хүрээл, аан заза гэж бодоол... Тэгж байгаад нэг гайгүй болох байгаа гсн... Би тэхдээ нээрээ яагаад ийм бүтэлгүйдүү талдаа юм болоо... Хахаха аймаар зөөлрүүлж хэлсэн... Өөрийгөө шууд бүтэлгүй гэчих ч арай хаашаа ч юм.... Цаанаасаа тийм бүтэлгүй одонд төрнө гэж байх уу...Эсүүл одоо надаас өөрөөс маань болоод байна уу гсн... Арай л давтамж ихтэй бүтэлгүйтээд байхын бусад хүмүүсээс...
Диягийн блог дээр өчигдөр орой нэг сэтгэгдэл бичиж эхэлсэн чинь бүүр ам халаад яриааал яриал байсан чинь мааангар урт юм болчдын... Уг нь ганц хоёр өгүүлбэр л бичих гэж байх шиг байсын...
Дия: Зорилго.... би юуны төлөө тэмүүлэнэ вэ?
Юуг ч зориогүй, уг нь нэг юм зориод чиглээд алхмаар байдаг ч гэлээ тийм юм олдохгүй, хүчээр зохиож олох гээд ч Би үнэнгээсээ зорьж тэмүүлж чадахгүй, өөртөө хүчиндэлт дарамт болоол дуусдаг... Миний алхаад байгаа энэ зам нарийссаар, давчуурсаар яваал нэг өдөр дуусна гэж боддог... Урд урдныхаасаа улам л бачууруулаад, улам явах хэцүү болоод байгаа ч юм шиг санагдаад байдын... Тэхээр чинь магадгүй үхлийг л зориод л яваа ч юм шиг, зорилго гэж хэлж хэрэв болох юм бол, одоогийн Би-ийн бодлоор... Тэхдээ Би магадгүй хэзээ нэгэн цагт өөр болчих ч юм болуу гсн... Хэзээ хүссэн үедээ ууг нь зорилгодоо хүрчиж болохооор л байхад гэхдээ бас одоо шууд оччихгүй байна... Яаааагаад юм бол... Тэр эцсийн цэг хүртэлх зайг заавал алхаж, өөрийгөө тамлаж, командалж, заавал алхаж яваал хүрч очиж дуусах ёстойм байх даа, шууд тэр залхуутай, уйтгартай зайг товчлоод үсрээд оччиж болдоогүйм байх даа... Товчлохгүй алхаааал алхаааал яваа нь тэр "Би өөрчлөгдчих юм билүү" бодолд ч байгаамуу... Хальт жааахан найдаал, тэрэндээ чирэгдээл, түлхүүлээд ч юм уу дуртай дургүй ч гэлээ цаашлаад зүтгээд яваам байхдаа зайлуул... Тэхдээ л тэр бодолд ч итгэхгүй л байна л даа... Тэхдээ л... Яах ч юм билээ, юу ч болох юм билээ гсн ккк... Найдвар гэж ер нь шал солиотой юмаа... Сүүлийн өдрүүдэд өглөө юу ч бодож амжихгүй, дандаа ажлаасаа хоцорч сэрээд байгаа болохоор нэг бодлын амар л байна... Сэрэнгүүт тэр нэг аймаар муухай хоосрол, утгагүйтэл, яах гэж, яагаад би энэ өдөр сэрж байгаа билээ гэдэг хачин бодол, арга тасарсан ч юм шиг, мухардаж цөхөрсөн ч юм шиг тэвчихийн аргагүй муухай мэдрэмж... Балиар мэдрэмж... Орой гэр зүглэж алхдаг хугацаа бас муухай утгагүй эээ, зүгээээээр л энэ өдрөөр ингээл дуусгаачээ, цэглээч гэсэн бодол ойрын үед аймаар хүчтэй хүчтэй хатгаад, сонин байгаа... Зүгээр л зам гарч явахдаа л одоо дороо ингээл зогсчих гэж дотроос нэг юм байнга хатгаад... Тэр бодолд дийлдчих гээл, нэг л эвгүй байнаа... Эсүүл тэр зам дуусахгүй алхсаар алхсаар байгаал хотоос гараал, тэр чигээрээ алхаал, хязгааргүй, хаана ч хүрэхгүй дуусахгүй алхааад л алхаад л баймаар бас санагддийн... Яагаад тэгж бодсын бүү мэд... Тэхдээ ашгүй ганцаараа алхах нь нээх олон биш байгаа л даа, саяхан хэдэн өдөр ойрхон давтагдсан чинь, аймаар байнлээ... Тамхи авдаггүй байсан хүн, хайрцгаар нь авдаг, ганцаараа татдаг, улам дэмий юм боддог нтр болов хальт... Нөгөө бодол улам зоригтой ч болоод байх шиг, өдөр өдрөөр.... Харин ойрд хүн амьтантай халуурч солиорч, ууж идэж яваа болохоор одоо эргээд арай гайгүй ч болж байгаам шиг....Тэхээр одоо би байнга ллл, цаг үргэлж, нэг ч минутын зайгүй ажил хийгээстэй, эсүүл юм бичээстэй, чаатлаастай, уугаастай, манараастай, халуураастай байж байвал би гайгүй байх юм уу хаашаан... Зай гарангуут л тэнэгтэл бодогдоод байж болкуумаа... Энэ нээрээ мэдрэлийн өвчин байх, юу ч юм шалтгааныг нь, нэрийг нь биднүүс мэдэхгүй мэдрэлийн өвчин байхаа... Одоохондоо ч яахав тэхдээ гайгүй л байна л даа....
Өнөөдөр нэг л юманд гунигтай, юуг нь мэдэхгүй... Тэгэхдээ муухай биш, амттай гуниг... Амтгүй ч юм уу... Цонх даган урсах борооны ус... Надаас сая асууж байна...
-Хэтэрхий их гунигаараа би та нарыг залхааж байна уу, хэн нэгэн намайг байгаад ер нь баярлаж байгаа бол уу... Би орохоо болих уу, яах уу...(Тунирхуу гэдэг нь...)
-Үгүй дээ, асгараад л байгаарай, битгий яваарай... Надтай чи их адилхан гэдэгээ мэдэх үү... Эсүүл би чамтай адилхан ч юм уу... Тэгээд л бид нэг нэгэндээ хайртай байх... Чи байхад надад дотно, надад ханьтай байдаг... Би энд ганцаараа гунигтай биш, бид энд хоюулаа... Бороо чи нээрээ яагаад ордог юм бэ?
-Яг одоо баярлаж байгаа тэр л цөөхөн хүний төлөө л... Чиний төлөө, бас бороонд хайртай өөр хэн нэгний төлөө... Чамайг инээлгэхийн төлөө, бас чамайг гуниглуулахын төлөө...
-Адилхаан... Уйтгартай царай, гунигтай харцыг царайг минь хараад баярлаж чаддаг, инээж чаддаг, бас гуньж ч чаддаг хэн нэгэн энд байгаа болохоор л... Тэр хэдхээн хэн нэгний төлөө би энд байдаг... Чи бид хоёр тэгэхдээ энд дэндүү удаж байна.. Чи, би дэндүү уйтгартай... Биднийг анх хараад инээж байсан хүмүүсийн ихэнх нь удахгүй уйдна, удахгүй залхана... Би ч өөрөөсөө залхаж байна... Өдөр болгон л цөхрөхөөсөө, байж ядахаасаа, утгагүйтэж гуниглахаасаа залхаж байна... Байнга гуниг халдааж, байнга л хямрахаас, чиний байнга шиврэхээс бас залхаж байна... Чиний дуслууд шиг газрын хөрсөнд хурдан шингэмээр байна...
-.............
Бороо дуугарахаа байчихлаа, дуугай л шиврээд эхэллээ... Тэр гомдчихсон уу... Эсвэл надаа хэлэх хариугаа, намайг аргадах үгээ бодож байгаа байх... Дуугай л шиврээд л... Зогсохгүй, яваад өгөхгүй, шивээрд л байгаам чинь гомдоогүй байх... Дараа тэр намайг аргадна, энд байх шинэ шинэ олон шалтгаануудыг сэмхэн зааж өгнө, шивнэнэ...
Чи надаар өөрийгөө сануулах гэж
Чармай нүцгэн бороо өдөржир өвөртлүүлсэн бол
Саналаа би саналаа, санахдаа
Сэтгэлээ жихүүцтэл ганцаардан ганцаардан саналаа
Тэгээд зогссонгүй бүр гуниулах гэж
Зэвхий салхиар ташуурдан байгаа бол
Гунилаа би гунилаа, гунихдаа
Гувруу болсрн зүрхээ тас атган гунилаа
Эцэст нь бүр дурлуулах гэж
Эцэг тэнгэрийн чихэнд шивнэн ховсдсон бол
Дурлалаа би дурлалаа, дурлахдаа
Дуу ганцыг зохион чимээгүй аялан дурлалаа
/С.Болдсайхан/Үдийн цайнд: Нэг ширхэг улаан боро, чийгтэй агаар, Анатема, бороон дуслууд... Гашуун амтных нь даруулганд хариултанд ирсэн нэг ширхэг чихэр... Үр дүнд хөл жаахан энд тэнд гишгэв... Толгой 5, 10 сек манартав... Тамхийг ингэж жинхэнээр нь мэдрэх сайхан байлаа... Зоригтойгоор, хотын төвөөр, гэгээн цагаан өдрөөр тамхи татаж явахаасаа жаахан эмээсэн учир.... Нуугдмал замаар... Хэрэггүй хүн харчиж магадгүй... Төгсгөл нь даанч нэг тиймхэн... Шалбааганд цацуулав... Муу онгироо юм...
Бороотой өдөр... Би инээх ёстой...
Надад Мастер байгаа... Би инээх ёстой...
Бас Герман хожсон... Би инээх ёстой...
Гуних шалтгаан надад ерөөсөө ч алга... Би инээх л ёстой...
Энэ өдөр жаргалтай л өдөр байх учиртай...
Тэхдээ л... Нэг л амтгүй өглөө...
Яаагаад юм болоо гсн...
Өчигдөр нөгөө царай муутай "юм"-андаа Мастер гэж нэр өгсөн... Нэргүй явсаар байгаад нэг мэдсэн чинь тэнэг Иван, пийшин Иван, Ваня, Иванушка г. м тэнэг тэнэг нэрнүүдтэй болох шахлаа шд ккк... Одоо тэр "Мастер" гэдэг нэртэй болсон шүү.... Тгээл Мастер, Маргарита хоёр болжгаан гсн лол... Аймаар идэмхий юмаа, юм өгөөд л байвал идээд байх юм шиг байна... Кэкэ, өнжин хийдэг ганц ажил нь юм идэх л юм шиг байна... Гэдэс нтр нь бөөрөнхий болцон байнлээ... Орой, хаха, орой ч гэж дээ, шөнө очоод хэсэг гаргахаар наашаа цаашаа , толгойгоо хаяж дэгдэж гүйгээд ёстойййй муухай амьтааан... Бас нилээн үргэмхий, цочимхой бололтойм... Хаха бид хоёр гэнэт хоёр биенээсээ хүртэл цочлоо шд өчигдөр... Намайг гэнэт хөдөлсөн нөгөөх маань үхтлээ цочоод, тэрнээс нь би бас цочсон гэж ккк... Үнэнн хөдөлгөөнтэй гар юмаа... Зүгээр сууна гэж ерөөсөө байхгүй... Харин ерөөсөө дуу гарахгүй юм... Хайрцгандаа түжигнэхээс өөрөөр.... Өглөө тэр нэг юмны түжигнэх чимээнээр л сэрдэг боллоо... Одоо болтол тор авч өгч хүчрээгүй, бас сайн эзэн шүү би... Өнөөдөр нэг эрт харичхымсан, дэлгүүр хаахаас өмнө... Өөө нээрээ хүмүүс надаас туулай чинь амьд уу л гэж асуугаад байхын, амьд байхгүй өөр ямар байх ёстойн гсн лол...
За нөгөө нэг "юм" чэнь энэ дээ... Дараа бүүр суупер зурагнууд авахуулж байгаад тавинаа, ууг нь нүд мүд бол үнэн тас ш дээ наадхын чинь... Энэн дээр жаахан нойрмог байсымуу хаашаан, уг нь сэргэлэн гар бий....

Сонин гэвэл нэг хөөрхөн "юм"-тай болсон... Үнэнннн царайлаг... Оллийгоор зургийг нь авахуулчаад энд тавинаа.... Миний аяыг даах болуу яах бол гэж жаахан санаа зовж л байна, амьтан тамлаад хаячуул бас хэцүүмаа гэж бодоод... Тэхдээ... Хүн зүв зүгээр элдэв санаагүй байж байхад өөрөө л намайг аваач гээд хүрээд ирсийм чинь би өөр яахын гсн ккк... Өчигдөр ажил дээр хэсэг гараад явах хоорондуур мань эр гэнэт нуувчнаасаа гарч ирээд жаахан будлиан тариад хаяцан байнлээ, ууг нь би маш сайн нууж тавьчаад, томоотой байж байхыг хатуу сануулчаад л явсын... Тэр угаасаа дайсны цэрэг ээ... Тэр тэхдээ өөрөө бас нээх зэвүүн, минийх юм байжийж, ерөөсөө намайг тоохгүй, шаал ондоо хүмүүс рүү л дандаа зүтгээд байсан, гомдмооор... Өөдгүй амьтан, юундаа тэгдэг байнаа... Шал тэнэг нэр авах гээд дурлаад байгаамуу хаашаан... Одоогоор нэргүй л байгаа... Өнөөдөр гэртээ орхичоод ирсэн, юу хийж байгаа болоо хөөрхий... Гадуур авч явахаар... Хүмүүс даанч шорлог хийж идкээд, эсүүл арьсыг нь авч шуба хийх гээд хөөрхийг ерөөсөө амар тайван байлгахгүймаа гсн лол... Өөрөө ч гсн тээд чимээгүйхэн томоотой сууж чадахгүй, ийш тийшээ гарч гүйгээд бөөн хаос тарьчих гээд болохгүйн гсн... Кака зааз шал утгагүй, ойлгомжгүй баахан балайртлаа... Дуусгая... Дараа зургийг нь тавинаа энд...
Хүлээх зүйлгүй, тэмүүлэх зүйлгүй, хүсэх зүйл байхгүй... Цаг хугацаа урсаад л... Энэ дундаас би хялбархаан шүүрээд авчиж болох олон зүйлийг хажуугаараа өнгөрөхийг нь зүгээр л харчаад л... Хүүш юугаа хийгээд зогсоод байгаан, тийшээгээ ухасгээд гялс бариад аваачэээ... Үгүй ээ, тэгсэн би дороо зогссоор л... Эсүүл нэг тийшээ алхсаар л ч юм уу... Нэг тийм яаг сайн мэдэхгүй ээ, хэзээ хүрэхээ мэдэхгүй, хаана гэдгийг нь мэдэхгүй... Дотроо бүдэг бадагхаан төсөөлөх, танил ч юм шиг, харь ч юм шиг тэр зүг руу... Тэр л зүг рүү... Би алхсаар л... Бусад зүйлс хажуугаар урсаад л, урсаад л... Тэр өнгөрөөд явлаа, энэ ч бас урсаад явчлаа даа гэж нэг бодоод л... Алдагдсан боломжууд, алдагдсан цаг хугацаа... Баяртай... Ингэж заримдаа хэлнэ, эсүүл дотроо бодно.... Араас нь харна, түр зогсоно... Тэгэвч... Харамсал огт төрөхгүй... Аваагүйм чинь яахын... Ер нь ч ... Аливаа зүйл дээр авсандаа л хүмүүс дараа нь ихэвчлэн харамсдаг шд... Аваагүй зүйлийнхээ тухай чи дараа нь сайхнаар төсөөлөн бодож чадна... Сайн сайхан байх болон байж болох тухай үлгэр зохион мөрөөдөж чадна... Надаа сайхан сэдэв нь байна гсн... Тэрийг яаж зохиох нь миний л дур... Муу муухай бодит байдлаас, сайхан мөрөөдөлд нь би илүү дуртай...
Замд алхаж явахад мөн ч олон янзын юм толгойд орхийм даа гсн... За тэгээд дахиад нөгөө урсгал руугаа... Жаахаан л хүсэл гаргавал, жаахан л сэтгэл байвал гараа сунгаад л авчиж болох олон зүйл урссаар л... Тэднүүсийг авах, гараа сунгах хүсэл нь алга... Сонирхолгүй... Хэрэгтэй гэж бодсон ч хэргийг нь олж харахгүй... Харах гэж хичээгээд ч нэмэргүй... Ачаа, дарамт, хүлээс л харагдана... Яаж байгаан бол... Би одоо амьдралын болон ахуйн шуналаас ангижирч байгаам бол уу гсн лол... Зарим нөхдийн нүдэнд бол уруудаж, миарч байгаа харагддаг ч байх гсн кк... Тэхдээ л тэрийг би өөрөө л мэднэ... Замын хүнд ачаа бага тусмаа сайн гсн... Нэгэн цагт явах хүнд их новш, илүү ачааны хэрэггүй... Тэд энд л үлдэнэ... Эсүүл зарим нь түрүүлээд ч явчхым бол уу гсн... Би бас явна... Тэр өдрийг хүртэлх энэ цуварсан олон, адилхан өдрүүдийг л тэсээд зүгээр л өнгөрөөх хэрэгтэй... Зүгэээр л өнгөрөөж буй энэ дэмий өдрүүдэд би ямар ч байж, яаж ч харагдаж, яаж ч өнгөрөөсөн надаа хамаагүй...Тэхдээ... Өдрийг сайхан өнгөрөөнөө өөрийнхөөрөө.... гэж бодовч өөрийнхөө бус бусдын хүслээр, сүүмийсэн нүдтэй, ядарсан царайтай ажил дээр суусаар өнгөрөв өнөөдөр... Дэмий л өдөр...