Ойрд нэх бүтэлгүйтэл бичээгүй... Өчигдөр харин жаахан тиймхэн өдөр байна...
![]()
Ажлын волейболын тэмцээн болсын, тийш явж байх зуур юу хатгасныг мэдэхгүй лаазтай самар авснаа, замдаа заавал онгойлгох гэжийж гараа 2 газар зүссэн, тэгээд онгойлгож ч чадалгүй буцааж цүнхлээд явсан ккк... Тэмцээн дээр харин учиргүй идэвхи зүтгэл гарган тоглож хөлийн 2 өвдөг нь шалбарч, 3 газарт нь хөхөрсөн, 2 гарын шуу бөмбөг их цохисоноос эрээн алаг болж хамаг бие хөдлөх аргагүй болтол буларсан үр дүнтэй байгаа нь намайг ямар их зүтгэлтэй тоглосоныг төсөөлж болохоор байгааз кк... Энэ бусад хүмүүсийн хөхөрдөггүй гар хөл лав төмрөөр хийгдсэн байхаа ккк... Гэхдээ бас манайх 2-р байрт орсон гсн бас өөр үр дүн байна... За энэ мэт ч яахав... Хамгийн томоохон фаактууд орой нь... Одоо ч бодохоор хачин хачин мэдрэмжүүд давхцаад, бодохгүй байсан нь амар байна уг нь... Бодохоор л олон зүйлсэд уур хүрэх, заримдаа бас ичих, зэвүү хүрэх, гомдох,хав хатуу шийдвэр гаргах, буцах нтр гээд олон үйлдлүүд толгойд зэрэг давхцаад байнаа ккк... Ер нь товчхондоо бол би буруу газраа буруу цагт л байсан байгаан... Тэхдээ л би ер нь шал азгүйн, шаааал уур хүрмээрийн... Өчигдөр ер нь шаал буруу өдөр байсан байна... Өөрөөр байж уг нь болох л байсан... Хэрэв би эхнээсээ самар аваагүй бол, эсвэл авсан ч гэсэн зүгээр л эвтэйхэн онгойлгочихсон бол, хэрэв би бөмбөг рүү заавал тэгж гүйгээд байлгүй бултаж байсан бол ккк, хэрэв би өчигдөр гадагш гараагүй байсан бол, хэрэв би өчигдөр она-г ир гэж эхнээсээ хүсээгүй байсан бол, он-той ч уулзаагүй байсан бол, эсвэл өөр газар очсон байсан бол, эсвэл ер нь... Өчигдөр хэрвээ гэрээсээ огт гараагүй л байсан бол аль ч бүтэлгүйтэл байхгүй байх байсын... Өнөөдөр шал өөр өдөр болсон байх байсын... Одоо бас он руу бичих үү, яахуу гээл бас бодоол суужийна... Би одоо бичих эсвэл үгүйгээс болоод энэ өдөр бас л бидний хувьд шал өөр өдрүүд болоод үргэлжлээд явах байх даа... Юм гэдэг сонин шүү... Амьдрал гэж өдөр болгон л бөөн бөөн сонголтууд... Бүтэлгүйтэл гэж ер нь буруу сонголт ч юм уу... Би тэгэхээр бүтэлгүй гэгдээд байдаг нь тухайн альтернативаас дандаа бурууг нь сонгодог хүн гэсэн үг болж таарахнээ...

Сэтгэгдэлүүд:
Ulaanbaatariin utaanii uner sarnin balarch amjaad toos utaanii hul tengert garsan ch itgel naidvaraar duuren l yavna.
Цээгий шуугий мину, иймэрхүү үеүүд байдаг даа. Чи нэг энгийн, энгийн юмнуус дээр л итгэл алдаад явах юм. Ер эмэгтэй хүнүүс тийм байдаг юм бол уу? Би бол гараа зүсээд, хөлөө хөхрүүлээд, бие хөндүүрлэхэд дуртай шда. Тэгэлгүйгээр тэмцэлдэх гэж байхчгүй юм чинь. Би бүр хөлийн шагайгаа булгалаад л байдаг мөртлөө сагс тоглох дуртай байсан. Амьдралд дурлах юм бол амьдрал бас чамд дурлаад байдаг жамтайм шүү. Бүхнийг сэтгэлээсээ хийх зан л чамд дутаад байх шиг. Загнах гээгүй юм шүү. Санаа өгөх гэсийн.
Түймэр: Хэхэ,Түймэр минь нээрэн ч бараг голыг нь олоод хэлчих шиг боллоо, юуг ч сэтгэлээсээ хийдэггүй гэдэг чинь үнэн байхаа, хэнд ч юунд ч сэтгэлээсээ ханддаггүй аминч этгээд байх шиг байгаан... Өчдөрийн хувьд тэр гар хөл зүсэх хөхрөх ч яахав, нэх сүртэй асуудал биш л дээ... Ер нь тэхдээ нилээн бүтэлгүй юм болсиймаа хэхэ...
Сирус: Ааа нэг юм хийсэн болж л бна, энд бичилтэй биш хэлнээ тэгжгаад...
Зүгээрөө найзаа, сэтгэл дэх гэрэл байнга асаж унтарч байдагтай эвлэрэх хэрэгтэйм шиг байгаан.. зөв сонголтууд хэзээд олон байдаг
хэхэхэххэ, нөгөө алдарт ТЭХДЭЭ Л гэдэг үг маань явж байна ш д. засс, үхсэндээ уурладын. угаасаа л энэ чинь чи ш д ..,
Оллий: Үгүй ээ энэ би биш, би ийм байх ёсгүй, би өөр байх ёстой лол...
Санаа: Наад зураг, төөрөг, сонголтын асуудал чинь асар но-той... Сонголтон дээр тогтлоо гэх гэхээр яаж сонгох нь зурагдчихсан байдаг болуу гэж бас бодчмоор... Ямар ч тодорхой хариу байхгүй... Цэцгийн дэлбээ тасалж мэргэлээд л алинд нь итгэхээ 1 мөр шийдчмээр байдм доо гсн хэхэ...
Сэтгэгдэл үлдээх: