Төөрсөн өдөр...

Өнөөдөр миний төөрсөн өдөр гсн лол... Нээрээ ингэж гуйвуулж болохгүй ч юмгүйн, ирэх хэрэггүй, ирэх ёсгүй газар луу ирчихнэ гэдэг чинь төөрсөн гэсэнтэй утга нэг шахуу юм...  Өөртөө хэрэгтэй ч биш, хэрэггүй ч биш амьдралаар амьдраад 26 жил болсны ой өнөөдөр болжийна...

Цаашаа хэр удаан үргэлжлэх юм бүү мэд... Нэг их урт ч байхгүй л байх гэж бодогддын, цаанаасаа л тэгж санагдаал байдгийн, хичнээн муу ёр гэж бодсон ч гсн хэхэ... Өөрөө ч мэдээж би амьдралаас явахгүй л дээ, явах л байсан бол өдийд ингээл юм бичиж суухгүй хамгийн ихээр бодсон, хамгийн их хүссэн тэр үедээ явчих л байсан байх... Одоо бол урсгалаар урсаал амьдрана даа, тэр урсгал тасрах хүртэл... Тэр болтол аль болох олон кайф авахыг л бодно, дуртай зүйлсээ хийж, өөртөө таашаалтай амьдрахыг л хичээнэ нтр гэсэн юм толгойд бодогджийлоо өнөө өглөө сэрээд хэвтэж байхад... Гэхдээ тэр шал худлаа шд, амьдрал бидний хүслээр ямар болох биш, хүссэн зүйлсээ хийхийн төлөө гэж хүсээгүй зүйлсээ хийсээр байтал нэг л мэдэхэд амьдрал дууссан байдаг, ихэнх хүний хувьд... Дуусаагүй ч байсан, оройтсон, эсвэл нөгөө хийх гэж хүсэж зүтгэж байсан зүйлээ хүсэхээргүй болчихсон, хүсэхээ байчихсан байх биз... Нөгөө аар саар зүйлс, амьдрал аль алиндаа дасчихсан, дуртай болчихсон байх биз... Ийм л байдаг юм шиг байна даа... Элдэв асуудал, аж амьдрал аар саар зүйлсийнхээ хэлхээн дунд эргэлдсээр , салъя сугаръя гэвч салж болохгүй аж амьдралын намаг дунд хөвсөөр, байгаад нэг мэдэхэд л амьдрал дуусна, нэг л өдөр зогсоно... Үхэх тэр мөчид бодоход юу бодогдох болоо... Харамсалтай л санагдах байх даа надад бол... Хүслээрээ болдог бол би шал өөр байж болохоор л байвч... Нээрээ л шал хэрэггүй хэрэгцээндээ боомилуулж уягдчихсан... Эрх чөлөөгөө худалдсан мөнгөө идэж уугаад л хэрэггүй шахуу өдрүүдийг өнгөрөөх нь хэнд ч хэрэгтэй юм бүү мэд... Тэгсэн мөртлөө л тэгж л амьдрах юм... Нээрээ л нэг л шал сонин амьдраад байнааа... Нээээх сонирхолгүй...  Ер нь ч амьдрал угаасаа нэх сонирхолтой зүйл ч биш дээ... Яахав, өөр ч нээх бодох ч юм алга, бодогдох ч юм алга... Явж л байна, нэг жилийн хугацаа явсан байна... Энэ өдөртөө зориулаад, өөртөө зориулаад Аюур шиг нэх сайхан шүлэг бичмээр байвч нэг ширхэг ч үг толгойд алга гсн ккк... Өөртөө чаддагаар нь энэ зургийг л зориулахаас... Төрсөн өдрийн мэнд хүргье Цэнхэр шувуу гсн лол...

Сэтгэгдэлүүд:

1. Я.ОДГЭРЭЛ | 2009-04-12 14:35:25
.. НАСНЫ ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.
2. Ариумаа | 2009-04-12 14:44:34
torson odriin mend hyrgie and mini!amidrah saihaan utga uchirtai amidrah byyr saihan shyydee!Az jargaltai, sonin saihnaar dyyren, utga uchirtai, oortoo itgeltei amidraarai!
3. oldoshaksli | 2009-04-12 14:54:59
bas az jargal huseye.
bas bas geseer ireh zalhmaar ih gerel gegeeg huseye!
4. me (зочин) | 2009-04-12 16:22:11
tsenher shuvuu chin 26tai bsiimu? 20 21teil bh gej bodjiisiin. aimr tom enduurch bsan bnshd
btw happy bday
5. Б.Цэцэнсод | 2009-04-12 21:03:26
Төрсөн өдрийн мэнд хүргэе ээ...
Уйтгар гуниг хойноос хөөгөөд гүйцэхгүй тийм амьдрал урд чинь байгаа... итгээрэй Аз жаргал хүсье
6. tuimer666 | 2009-04-13 00:13:21
Би урьдны бичлэг дээр чинь хамгийн түрүүлж мэнд хүргэсэн шүү. Худлаа гэвэл хараарай. Тэгээд одоо бол юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн чамд амьдралынхаа утгыг олох үе ирнэ ээ. Хүүхэд гаргасны дараа чи үхэх тухай бодох ч хүсэлгүй болох жишээтэй. Утга учрыг мартан хүүхэд чиний амьдралын утга болох үлгэрлэлтэй болчино доо. За ямартай ч олон кайф аваарай.
7. sirus (зочин) | 2009-04-13 12:30:41
za mend mend huuhed... bas l surhii hugshirch yavaam bna daa...
8. tsenxer_shuvuu | 2009-04-13 13:18:59
Баяр хүргэсэн хүмүүс ээ, бүгдээрэнд нь их баярлалаа...

-Баярлалаа ТАРЧЛААНДАА
- Баярлалаа Ариумаа, найз нь амьдралаа өөрчлөхийг хичээнээ хэхэ...
- Хаксли баярлалаа, сайхан ерөөл бна...
- танкс, юунд нь тийм залуу гэж боддог байнаа хээ
-Цэцэнсод: баярлалаа, хэлсэн ерөөл чинь биелэх байхааа
-Түймэр: Харин тийн байнлээ, би ч бас хариуг нь бичсэн, чамайг төрсөн өдөр мэдэхгүйм чинь мэнд хүргэхгүй байх гэж боджийсон болохоор нээрээ их баярлалсан шүү уншчаад... Тэр хүүхдийн тухайд мэдэхгүй ээ, юу ч гсн эцсийн найдвар тавьж л байна гсн лол...

Сирус: За баярлалаа, хэлээд юүхэв, их хөгширнө гэдэг ч ёстой муухай юм гсн кк...
9. ollie | 2009-04-13 13:29:59
өө муу мангар бацаан гсн, лол. уучил намайг, чинийх шүү би гсн. сорри, төрсөн өдрийг чинь таг мартсан бөлгөө

төөрөөд явжий явжий. гээв гэнэт замаа олох ч юм билүү. олохгүй бол тэгээл яадий, төөрөх чинь гоё ш дээ. яагаав, би нөгөө зориуд төөрөөд байдаг шиг. сайхан сайхан.

HUPPIE BUUZDAY!
10. cacharel | 2009-04-13 13:34:39
Өнгөрсөн чигсэн төрсөөдрийн мэнд Цээгий_Шуугий .
11. tsenxer_shuvuu | 2009-04-13 14:21:25
Хаха, өөөдгүй Оллий одоо л нэг юм орж ирснээ сая хараад санажийнуу... Төөрөхгүй гээд ямар хаачих ч юм билээ, тэртээ тэргүй төөрсөн хүн гсн лол... Баярлалаа, би тэхдээ буузанд дургүй шүү кк...

кач: Хэхэ, баярлав...
12. Арима | 2009-04-13 14:35:44
Зарим заримдаа яг одоогийнх шигээ гуньж
Зарим заримдаа ирэх өдрүүдийнх шигээ инээмсэглэж яваарай
13. jaja | 2009-04-13 14:50:24
haaaah bi bas yaag tegj boddiiisht.neg l sonin udaan urgeljlehgui ymshig minii amidral muu yor gej bodson ch gesen tegeed l bodood bdgiin
14. тугалган цэрэг | 2009-04-13 15:42:51
өнгөрсөн ч гэсэн баярын мэнд хүргэе
15. barbie (зочин) | 2009-04-13 15:53:12
Төрсөн өдрийн мэнд хүргэе! өнгөрсөн ч гэсэн яадын тээ.Чиний бичлэг гоёымөө.Дуу нь ч бас.
16. tsenxer_shuvuu | 2009-04-13 16:03:37
Баярлалаа Арим минь...

Жажа: Харин яагаад ч тийм бодол төрчихсөн юм бүү мэд, зүгээр л тэгж л санагдаад байдышд...

Батаа: Баярлалаа, угаасаа өнгөрөөд нэх удаагүй байгаам чинь...

Барби: Баярлалаа мэнд хүргэсэнд... Гоё дуу шүү...
17. Нэмүүлэн | 2009-04-13 16:34:30
өө юу вэ түрүүн би энд орж ирээд төрсөн өдрийн мэнд интэр гээд биччихээл гараад явсым даа ямар сонийн орж ирээд харсан чинь байхгүй байхын
18. tsenxer_shuvuu | 2009-04-13 16:58:57
Нэмү гуай худлаа яриад байгаарай, би лав хараагүй шүү... Үнэн үү, бичсэн гэдэг чинь...
19. Нэмүүлэн | 2009-04-13 17:37:35
хаха гүйээ нээрээ би яг бичсийм даа яджаахад худлаа ярьсан болчихынмаа хэха

за тэгээд хөгшрөх ямар байна
20. tsenxer_shuvuu | 2009-04-13 17:40:30
Бичих гэж бодож байгаад түр мартаад тэгээд дараа нь биччлээ гээд бодцын байгааз, зөнөснөөс болоод тэгдийм байнлээ... Би ч гсн орон гаран болжийна ккк... яахав, нэх айхтар сүр болохгүй ч гсн бас онцгүй л санагджийна, гайгүй нас холдоол байна даа гэж бодохоор...
21. Нэмүүлэн | 2009-04-13 17:44:03
тэгсэн л болж таарлаа л даа

хөгшрөхөөр хамгийн сайхан юм нь юу гээч та гэж хэлэх хүмүүс багасаад амар юм байнашт би хүмүүсийг эгч ээ ах аа та гэж дуудах ямар дургүй гээч гсн хаха
22. ЗОРИГТ8 | 2009-04-13 17:45:39
Хорин зургаан настай
Хоосон ертөнцтэй
Хонгорхон хөөрхөн
Холын цэнхэр шувуудаа
Төрсөн өдрийн мэнд хүргэе...
23. tsenxer_shuvuu | 2009-04-13 17:50:18
Нэмүү: Намайг ах эгч гэнэ гэхээр муухай л даа бас... Тэгж байхаар хүнийг тэгж хэлж байсан нь дээр шд, надаа лав...

Зоригт: Хэхэ, баярлалаа Зоригтоо...
24. Нэмүүлэн | 2009-04-13 17:56:07
намайг ямар хүмүүс эгч ээ гэж дууддаг биш :р
25. tsenxer_shuvuu | 2009-04-13 18:14:38
Ккк чам шиг намбагүй өтөлж байгаа хүнийг арга ч гүйм доо... Ер нь тэгүүл би чамайг одооноос эгчээ гэж байх уу, чи дуртай байгаан бол гсн...
26. Ууудам | 2009-04-13 18:19:23
Цэнхэр өнгөтэй хөөрхөн шувууд төрсөн өдрийн мэнд хүргэе.
27. Les (зочин) | 2009-04-14 01:59:41
төрсөн өдрийн мэнд хүргэе
[img/]http://ny-image1.etsy.com/il_430xN.61267609.jpg[img]
28. tsenxer_shuvuu | 2009-04-14 09:10:35
Уудам: Хэхэ, баярлалаа, Уудам тэврэхээ байчаа юу даа, жинхэнэ тэвэрдэг үед чинь ккк...

Лэс: Сайн уу хүүхдээ, амьд мэнд үү... Энэ ямар учиртай зураг юм бэ?
29. Халтак | 2009-04-14 09:22:05
Ungursun ch gesn happy bday!
30. monjigo | 2009-04-14 09:32:19
toorch toorch bgaad tegeed olddog gesen, tegeed oldohooroo ih l udaan amidardag gesen... udahgui oldoh boltugai l gej erooe doo Tsenxershuvuudaa....
31. julia_976 (зочин) | 2009-04-14 10:01:15
Төрсөн өдрийн баяр хүргье. Гагарин сансарт ниссэн өдөр төржээ.
32. tsenxer_shuvuu | 2009-04-14 10:03:54
Халтак: Баярлахаа хөөрхнөө...

Монжиго: Хэхэ, тийм үү... Ерөөл биелж би удахгүй зөв замаа олох байхоо...

Жулиа: Хэхэ, тийншд... Хуучнаар бол сансрын нисэгчдийн баярын өдөр... Би чинь сансрын нисэгч шд гсн ккк
33. Ууудам | 2009-04-14 10:07:49
Хэ хэ. Тэврий шувуухай минь. Тэврэхээ мартсан байна.
34. Нэмүүлэн | 2009-04-14 10:12:56
очиж очиж чамаар эгч гэж дуудуулвал хэцүү л байна :р
35. tsenxer_shuvuu | 2009-04-14 10:16:57
Уудам: Тийм байлгүй дээ...

Өөө манай Нэмүү эгээ сайхан амарсан уу?
Би одооноос чамайг эгч гэдэг боллоо шүү ерөөсөө, бодоод байсан чинь ер нь чам байтугай залууг нь эгч гэжийж ккк...

Өөш тэр мэр яахав, мэнд нтр хүргэсэн гэж худлаа бүрхэг юм ярьчаал алга болчхын, тэр үг мүгээ хэл л дээ хаана байнаа тэр мэнд гсн ккк...
36. Нэмүүлэн | 2009-04-14 10:21:19
өөө бас хүргээгүй л яваад байгаа билүү хаха

ягаан болж төрөх гэж байгаад цэнкэр болоод төөрцөн шувууд тэр төөрсөн өдрийнх нь баярын мэндийг хүргэе.
өөрөө ер нь төөрсөндөө их дуртай байдаг юм шиг санагддышт надаа хаха
37. ollie | 2009-04-14 13:53:00
өөдгүй гэж, би нэтгүй, гэрээсээ гарахгүй байгаам чинь. гарч ирэнгүүтээ л блог руу чинь орж байнадаг.

буузаа авлаа мэдүү тэгүүл ..,
38. tsenxer_shuvuu | 2009-04-14 14:17:00
хаха, нээрээ Оллий эгчээ би буузаа буцаагаад пийв авий болхуу ккк
39. Нэмүүлэн | 2009-04-14 14:32:16
болыншт би өгчий оронд нь
хайпий бийртдэй
40. ollie | 2009-04-14 14:46:33
гуц миндөө. эгчээ чихшиг. юу вэ чи. өөрийгөө бацаан гээд итгэчихсэн нтр, аймар сүр болсон :р

за за, би бууз өгөөд, Нэмү пийв өчлөө. буузаа идчихээд пийвээ уувал шартахгүй нтр, хаха ..,
41. Нэмүүлэн | 2009-04-14 15:01:13
ахахаха үнэмшилтэйгээр уншваас эхний өгүүлбэрээс аймшгийн хэрүүлч авгайгийн дүр нүднээ харагдмой миндөө интэр гээл вхаха
42. tsenxer_shuvuu | 2009-04-14 15:02:19
хаха, эгчээ гэж тал засаж байхад чинь дээ кк... Наад бууз пийв гэдэг чинь ёсстой бүтэхгүй хослол байна... Бууз идчүүл пийв орохгүй... Пийв уууж ууж ууж халуурч байгаад цаашаа нь үргэлжлүүлж халуураад монгол хуушуур гоё байдын тээ, Нэмү сайн мэднэ гсн лол...
43. wine4time | 2009-04-14 15:11:35
wow goyo yumaa ... bayariin mend /ungursun ch gesen/
44. ollie | 2009-04-14 15:22:57
Нэмүүлэн | 2009-04-14 15:01:13
ахахаха үнэмшилтэйгээр уншваас эхний өгүүлбэрээс аймшгийн хэрүүлч авгайгийн дүр нүднээ харагдмой

хахаххаха, угаасаа үнэмшилтэйгээр л хэлсийм чинь гсн :р

Цээгий шуугий: яасан гэж чи надад тал засаад байган :р
45. tsenxer_shuvuu | 2009-04-14 15:27:37
Харин нэгэнт авцан буузаа пийвээр солиулж буцаах гээд эвтэйхэн нүдээр харж худлаа инээж байгаад гуйсын ккк...
46. tsenxer_shuvuu | 2009-04-14 15:28:24
wine4time: Өөө баярлалаа...
47. alchemist (зочин) | 2009-04-14 15:32:23
paaah bas l muuhai hogshirch yavaa hun bn daa keke, yu ch gsn torson bayar n mend hurgey, zuu nasalj zurgaadai tayag tulaarai
48. ollie | 2009-04-14 15:40:50
Цээгий энэ Алхимич чамайг хараагаад байна гсн :р
49. tsenxer_shuvuu | 2009-04-14 15:50:05
Альхимич: Хэхэ, за танкс шүү... Ууг нь хөгширмөөргүй л байна, нас даанч яваал байна..

Оллий: Хаха, тэртээ тэргүй, яаж ч ерөөгөөд, яаж ч хараагаад, яаж ч гүрийгээд миний 100 наслах нэгэнт өнгөрсөн байхоо...
50. Lunaz | 2009-04-16 10:13:19
Өнгөрсөн ч гэсэн шувуундаа төөрсөн өдрийн мэнд... хайртай шүү дандаа л "тэхдээ л" гэдэг ч гэсэн
51. tsenxer_shuvuu | 2009-04-16 11:13:12
Баярлалаа, би ч гэсэн таанууст хайртай... Гэснээс "тэхдээ" гэж хэлэх юу нь муу байнаа гсн хэхэ...
52. havar (зочин) | 2009-04-24 01:00:15
ungursun ch gsn tursun udriin mend, anh udaa blogoor chin orj uzej bn, minii hamgiin durtai duu yvaad bn hehe, temdegleluud chin yg l hunii udur bolgon bodoj bdag hen negentei huvaaltschih yumsan gsn ter l zuiluudiig gaihaltai bichsen bn shuu, ymar ch bsan tsaashdaa bicheed bgarai, urgelj ineemseglej yvaarai!
53. tsenxer_shuvuu | 2009-05-06 13:48:50
Хавар: Урам нэмсэнд баярлалаа Хавараа...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.