2009-04-16 19:27:08

Залхуутайяа цохилох гуньж цуцсан зүрх
Зүүрмэглэн анилдах галгүй хоосон нүд
Хүчилж инээсэн хуурамч уруул
Хүсээгүй атал урсан гарах худалч үгс
Хүнийх шиг санагдах энэ бие цогцос
Шалтгаангүй асгарах нулимсны гашуун амт
Шархлаагүй атлаа л юунд ч юм хөндүүртэй сэтгэл
Манан дундах шиг сүүмгэр саарал өдрүүд
Мансуурал дундах бүүр түүр шөнүүд
Ертөнцөөс залхсан хүний уйт нэгэн амьдрал
Ерөөс маргааш гэхэд бүгд дуусна...
Бүүр дуусна...
Одоо төсөөлөхгүй байгаа ирээдүйд очно...
Огтоос танихгүй тэр газар шинэ амьдрал эхэлнэ.

Сэтгэгдэлүүд:

dusal gedeg borooniih
setgel gedeg zurhniih
suuder gedeg udriih
harin chi miniih tsenxer shuvuu ntr
Сэтгэгдэл үлдээх: