![]()
Хөлгүй их ганцаардалд живсэн
Хорвоогийн мухар дахь миний жижигхэн хот.
Хотоос минь өнөөдөр тэр аяараа
Нэл гуниг ханхална.
Хоосон шахуу гудмыг нь ширтэн зогсоход
Хоолой дээр бөөн юм тээглэж
Хурдан үхмээр, эсвэл чанга уйлмаар санагдана.
Хэзээ мөдгүй бөхөх гэж байх шиг хачин улаан нар
Хэлж мэдэмгүй сонин өнгөтэй уйтгарт тэнгэр
Гунигаа даалгүй бөхийгөө юу гэлтэй
Гудайсан мөчиртэй эртний танил үрчлээст модод,
Ганихрал, цөхрөлөө нуун
Гараа халааслан, газар ширтэн, зүсээ нуун зөрөлдөх
Ганц нэгхээн хүн гудманд алхах нь-
Миний хамаатнууд.
Баргар царайт төрөлх хотынхоо уй дүүрэн гудманд
Баяр жаргалтай нисч өнгөрүүлсэн гэрэлт насаа сая олж харахад
Яг одоо л зогсох нь уу гэлтэй улам улам удаашран
Яаралгүйхэн гэлдрэх одоо цаг минь ай яасан уйтай.

Сэтгэгдэлүүд:
neg l sonin zevergen tegsen mortloo bugchim gui yu ch gemeer yum be dee naana chin bh nadad l lav zohidogguin
Ирүүл хэлээрэй...
tegnee gehdee zunaas naash mod ochku bhoo
Гэснээс өөр фонт нь танихгүй бичлэг бна уу...
Хорвоогийн мухар дахь миний жижигхэн хот.
Хотоос минь өнөөдөр тэр аяараа
Нэл гуниг ханхална.
Хоосон шахуу гудмыг нь ширтэн зогсоход
Хоолой дээр бөөн юм тээглэж
Хурдан үхмээр, эсвэл чанга уйлмаар санагдана.
Хэзээ мөдгүй бөхөх гэж байх шиг хачин улаан нар
Хэлж мэдэмгүй сонин өнгөтэй уйтгарт тэнгэр
Гунигаа даалгүй бөхийгөө юу гэлтэй
Гудайсан мөчиртэй эртний танил үрчлээст модод,
Ганихрал, цөхрөлөө нуун
Гараа халааслан, газар ширтэн, зүсээ нуун зөрөлдөх
Ганц нэгхээн хүн гудманд алхах нь-
Миний хамаатнууд.
Баргар царайт төрөлх хотынхоо уй дүүрэн гудманд
Баяр жаргалтай нисч өнгөрүүлсэн гэрэлт насаа сая олж харахад
Яг одоо л зогсох нь уу гэлтэй улам улам удаашран
Яаралгүйхэн гэлдрэх одоо цаг минь ай яасан уйтай.
Тэр чихэр эндээс өөр газарт байдгүймуу... Би аймаг бүрт л байдаг байх гэж боддийшд...
Миний хамаатнууд.
ёооё, яасан ч гунигтайн бэ дээ. эвий минь дээ чи минь гэж. за яадий яадий. ямар байнга ийм байх биш.
shidsen chuluu MET...
Сэтгэгдэл үлдээх: