Дуртай өдөр...

Миний дуртай хаврын бүрхэг өдөр байна... Өчигдрийн ёозгүй бүрхэг биш, өөр өөдрөг бүрхэг өдөр гсн хэхэ... Өглөө хаялсан хэдэн ширхэг цасны чийг борооны дараах шиг сэтгэгдэл төрүүлнэ... Ажил хиймээргүй, гараад л чихэвч зүүгээд хөгжим сонсоод ганцаараа алхаад л, алхаад л баймаар тийм өдөр... Өдрийн бүрхэгийг дагаад ажлын өрөөнүүд ч бүрхэг, чийдэн нь бүгд асаалттай, хүмүүс бүгд өрөө өрөөндөө бүгчихсэн... Идэвхигүй нам гүм, эрч хүч дуу шуугиан байхгүй амар тайван өдөр... Эсвэл гадуур алхах биш, гэртээ хэвтээд ном уншаад л, халуун кофетой аягандаа гараа дулаацуулж атгаад хана налаад суугаад өнжмөөр... Санаа сэтгэлийн бүрхэг ч өнөө өглөө хаашаа ч сарничихаж... Надад одоо юуууууу ч сонин биш юм шиг санагдах юм, энэ хорвоо дээрх юууу ч... Ажил ч тэр, ээж, дарга, ажлын хүмүүс, кино, үхэл, амьдрал, цаг агаар, дүү, цас бороо,үл ойлголцол, хов яриа, хайр, секс, он, она, они, нийгэм, улс төр, сонгууль бла бла...  Хэнийг ч хараад сэтгэл хөдөлсөнгүй, догдолсонгүй... Юуунд ч уур хүрэхгүй... Юунд ч бухимдахгүй... Юунд ч хөөрөхгүй...  Миний сэтгэл ч нам гүм... Зүгээээээр л ингээл ийм тайвнаар жингүйдээл хөвөөл, урсааал ямар ч үйлдэл хийхгүй, сул хөвөөд л баймаар... Амьдрал кино шиг урсаад, би хажууд нь тайван хараад л, сонирхоод л зогсоод байгаам шиг... Ингээд л ийм л байдлаараа л дуустлаа цаг хугацааг өнгөрөөхсөн... Хаха, ийм нэг тэнэг төсөөлөл төрөв...Би өөрөө дуусан дуустлаа биш ч гэсэн энэ өдөр дуусан дуустлаа ийм байгаасай...

Сэтгэгдэлүүд:

1. tuimer666 | 2009-04-17 10:40:57
Тийм байлгамаар байвал тийм болгож болох юм шиг санагдахын. Би лав үнэхээр гэртээ суугаад өнжмөөр байвал яаж ийгээд ганцаараа байх аргаа олчихдог юм аа.
2. tsenxer_shuvuu | 2009-04-17 10:49:48
Болохгүй шд... Болохгүй шалтгаанууд бас байнаа, жишээ нь ажлаа яахуу... Ер нь тээд миний хүсэл төсөөлөл, бодит амьдрал 2 дандаа зөрөөд байдаг юмаа хэхэ... Би хангалттай их хүчтэй хүсдэггүйм байлгүй...
3. tsenxer_shuvuu | 2009-04-17 11:00:15
Нээрэн худлаа мөрөөдөж суухаар ядаж кофе, тамхинд гарий байз гсн...
4. *САЙХАН САНАА* | 2009-04-17 11:05:51
тамхи -ааа муухай ш дээ... гэснээс.. өшдөрөөс эхлээд чихэрлэг зүйл идэхгүй гэж өөртөө ам гарсан.. кофе, коланы оронд сүү,,, чихэрний оронд за байзооо за нэг юм..

гэснээс энэ явж байгаа дууу. энэ бичлэг.. яагаад ч юмм гэртээ харьц унтах мэдрэмж төрүүлээд явчихчинэ..
5. tsenxer_shuvuu | 2009-04-17 11:12:08
Хэхэ, тамхи ч муухай л даа... Сүүлийн үед л хямрангуут бодогддог болчоод байгаан...
Хэхэ, Санаа тэгүүл харьж унт унт, өнөөдөр ч ууг нь яааг л гэртээ сайхан нойрмоглоод, ном барьж хөлбөрч өнжмөөөр л өдөр байн л даа...
Бас кола, кофе 2-оос холдох гэдэг хэцүү л болчоод байн шүү, халуун өдөр нь хүйтэн кола бодогдоол, хүйтэн өдөр нь халуун кофе бодогдоол гсн хэхэ...
6. tuimer666 | 2009-04-17 14:26:31
Хэ хэ. Цэнхэр шувуу маань таихи татдаг, кофе, кола уудаг байх нь. Ер нь их сэргээшний төрлийн зүйл хэрэглэдэг болж таарлаа.

Аа тийн нээрээ. Болохгүй гэж чи итгэж байгаа бол юу ч болохгүй. Чиний хүсэлд чинь хангалттай хүч байгаа. Ажлаа тасалж болохгүй гэж хүсвэл чи ажил руугаа явах л болно. Ажлаа түр орхичихье гэж хүсвэл дараа нь амжуулах чадвар ч чамд байгаа л байх гэж бодоодышд. Хүсэх хүсэхгүйдээ гол нь биш юу хүсэхдээ гол нь байх шиг байна. Би нэг иймэрхүү бичлэг хийх гээд бас сууж л байна.
7. sol@ce (зочин) | 2009-04-17 14:49:00
"Ер нь тээд миний хүсэл төсөөлөл, бодит амьдрал 2 дандаа зөрөөд байдаг юмаа"
үнэхэээр яалтчгүй зөрөөөөл байхийн. тамхи муухай ч, кофе муу ч сэтгэл санаа тиймхэн үед хамгийн сайн эм болооол байдийн тэ
8. tsenxer_shuvuu | 2009-04-17 14:55:12
Хэхэхэ, ер нь тийшд... Сэргээшгүй бол урагш явахгүйшд ккк... Хямарсан үед тамхи бодогддог л болчоод байгаан сүүлийн үед
Би харин дутуу хүсдэг юм шиг байгаан, нэг тэгхийнсэн гэж билэгдэл төдий бодоол хаячдаг... Мань бичлэгээс чинь бүүр дэлгэрэнгүй уншнаа...

sol@ce: Тийн шд, санаа сэтгэл сонин болонгуут л тамхи санаанд ороол, бие нозооронгуут кофе л бодогддын... Ер нь хараад байхад хортой юмнууд л дандаа дурламаар сайхан ч байгаад байдгийм шиг кк
9. Арима | 2009-04-17 15:01:24
Би энэ дөрвөн сарын турш яг иймэрхүү байгаад байгаа шт.. хэхэ
10. tsenxer_shuvuu | 2009-04-17 15:11:57
Гоё юм биш үү, нэг ийм л байгааал байдаг бол...
11. tuimer666 | 2009-04-17 15:13:57
Арим: Тийм байх аа Арим нэг л юм хум бичихгүй, залхуураад, нэг Ю-Тюб энэ тэрээс бичлэг оруулсгээ л байгаад байгаа ен. Залхуу гэдэг өвчөнд баригдаагүй вээз.
12. Ууудам | 2009-04-17 15:18:03
Өнөөдөр үхтлээ унтмаар өдөр байна даа миний хувьд
13. tsenxer_shuvuu | 2009-04-17 15:20:51
Уудам: Би ч гсн унтмаар бна, цаанаасаа нойр өөрөө л хүрээд нүд анилдаад байна...
14. JIooBдон | 2009-04-17 15:33:20
Saihan l tusuulul bnashda
15. tsenxer_shuvuu | 2009-04-17 15:52:02
Тэхх, аятайхан төсөөлөл...
16. Арима | 2009-04-17 15:53:55
Харин тийм ээ.. одоо үе үе дотроос хатгаад байгаа тэр нэг юмыг л алга болголчихвол хэхэ..

Түймэр: хэхэ энэ чинь залхуурлаас шал өөр юм бхгүй юу даа.. яасан хүн зовоож, үймрүүлэх дуртайн чи гсн :р
17. tsenxer_shuvuu | 2009-04-17 16:26:55
Хэхэ, харин тийн... Тэр бүүр алга болно гэж үү, үгүй байхаа... Хэсэг зуур унтана уу гэхээс бүүр унтрана гэж байхгүй байхаа... гэж сая Луна хэлжийсэн... Нээрээ ч тийм ч юм шиг...
18. Нэмүүлэн (зочин) | 2009-04-17 16:35:33
хээх дандаа ийм байвал жинхэнэ галзуурал биз

ер нь ямар ч юм дандаа хэвээрээ байгаад байвал сонион, хаврын тэнгэр шиг л байх хэрэгтэй байна миний хувьд бол гсн хэхэ

нэвтэрчихсэн байгаа мөртлөө зочноор бичигдээд байх юм яажийнаа
19. tsenxer_shuvuu | 2009-04-17 16:39:04
Чи л зөнөж орон гарантаат нэвтрээгүй байгаа мартаа биз гсн хаха...
Дандаа ийм л байгаасай гэж хүсчийнэ, сэтгэл амар... Хавар шиг бол зовлонтой, өөрчлөлтөнд хурдан дасч чаддаггүй хүнд хэцүү...
20. Нэмүүлэн | 2009-04-17 16:46:49
хэхэ хуцаарай чи гацаад гарчихаад байгаан байна

сэтгэл амар байдал байнга үргэлжилвэл үнэхээр гуниг биш үү
хааяа ч гэсэн уурламаар, уйлмаар санагдахгүй гэж үү

аягүү сүр сүр юм асуусан хаха
21. Lunaz | 2009-04-17 16:50:32
Энд өнөөдөр бүрхэг байна, зэвэргэн хүйтэн. Dургүй л өдөр байна даа миний хувьд...
22. tsenxer_shuvuu | 2009-04-17 16:51:25
Вахаха, нээрээ лаг сүр асуусан байн шд чи...
Асар ноцтой нүдээр хөмсгөө зангидаж байгаал асууж байгаа байхаа чи одоо тээ ккк...
Үгүй, хааяа ч гсн уурламааргүй, уйлмааргүй нэгэн хэвийн налгар сайхан л байгаад баймаар байна...
23. tsenxer_shuvuu | 2009-04-17 16:54:28
Луназ: Энд ч гэсэн бүрхэг, зэвэргэн хүйтэн, ганц нэг цас хийссэн... Гэхдээ л би өөрөө налгар байна... Онцлог нь хэт налайгаад бараг ямар ч ажил хийсэнгүй ээ яанаа хэхэ...
24. үйтэн | 2009-04-17 17:19:24
Ugluu sereed kofe uusan. Ajilaa tasalsan. Belen goimon idsen. Tamhi tatsan. Pink floyd- wall -iig uzsen. Shuleg bichsen. Tuuniig sanasan. Sms bichsen. Tgd untsan. Sereed Nisvanis Nisdeg tavag tsomog sonsson. Dahiad tamhi tatsan. Garaa zussen. Garsan. Odoo net kafe d . Asar taivan udur...
25. tsenxer_shuvuu | 2009-04-17 17:21:48
Harin haa saigui nehh taiwan udur l bna... Gui tehdee taiwan bsan hun garaa zusdeg n yaj bgaan bol... Sanaandgui yu...
26. үйтэн | 2009-04-17 17:27:45
Az jargaltai tugsdug yavj bsn. Tuuniig sanasan. Urjdar nadad garaa zusvel chn bi uhne shuu gj helsen. Ter ugiig sanaad ymr jargaltai erguulegt orsonoo medersen. Ineemseglesen. Zgr l taivan zussen. Nudee aniad amar amgalang medersen.
27. tsenxer_shuvuu | 2009-04-17 17:34:37
Kui neeree jargaltai bna gej neg zusne, gunigtai bna gj bas zusne, tegd hezee zugeer l amidrah yum dee... Zugeer l saihan jargaltai erguulgendee tuuruuch dee hehe...
Bi law tegj gar maraa zuseh sharh sorwi bolgohgui ee, negent l changahan daraad, burmusun yawchihguigee zuwshuursnuus tsaash, negent l amidrah hund sharh sorwi er n demii gsn hehe...
28. үйтэн | 2009-04-17 17:40:31
Medehgui bodoh husel alga. Taivan heveeree l baiy. -J

Neeeree shuvuunii bayriin mend bolood tursun udriin mend hurgey.
29. tsenxer_shuvuu | 2009-04-17 18:17:24
Юун хэзээ хойно хүргэж байнаа айн хэхэ, тэхдээ баярлалаа чамд...
30. үйтэн | 2009-04-17 18:21:42
Яадын бэээ, хэт хойно байвал дараа жилийнхийг бас хүргэчий. Хэхэ
31. tsenxer_shuvuu | 2009-04-17 18:41:19
Хаха, тэр ч арай эртэднээ...
32. үйтэн | 2009-04-17 18:50:16
хэхэ. http://uiten.blog.banjig.net/post.php?post_id=172129#comгалзуураад суужэн
33. Piaf (зочин) | 2009-04-17 21:54:45
энэ тасарцан дуу шүү үнэхээр гоё.блог чинь таалагдаж байнаа ЦЭНХЭР ШУВУУ
34. tsenxer_shuvuu | 2009-04-18 15:03:21
Үйтэн: Галзуурсныг чинь уншаад хэлэх үгээ хэлээд үлдээсэн байгаа шүү дүү минь хэхэ...

Piaf: Thanks, bi ch ene duund hamgiin durtai...
35. ollie (зочин) | 2009-04-18 15:06:03
яг нэг ийм өдөр байдаг даа. нээх бvрхэг, тэгсэн хэрнээ нээх гоё. яг л чиний хэлснээр гэртээ хана налаад суумаар. ойрд ийм өдөртэй таарсангvй дээ.
36. tsenxer_shuvuu | 2009-04-18 15:09:53
Би харин өчигдөржин энэ нойрмог өдрийн удаан хэмнэлд найгаж, нозоорч өнжсөн... Гоё шүү тээ... Хавьд таараагүй амгалан сайхан өдрийн сүүлд даанч гэнэтийн асуудал гарч ирээд бухимдцан л даа хэхэ... Тэхдээ яахвээ, өдрийн ихэнх нь сайхан....
37. Style_s | 2009-04-19 20:41:56
hi naizaa gantsaaraa bh ih muuhai shdee
38. oldoshaksli | 2009-04-19 22:12:46
Bi harin suuliin uyed dandaa iim biagaa. Esvel hicheelee tasdaj arhidaad. Esvel tsonhooroo nar bulandaj udur tuj hevteed.
Galzuu yum shig shuleg bicheed. sogtuu yum shig nam untaad.
Ai agaarhan havar.
39. Б.Цэцэнсод | 2009-04-19 23:23:33
...халуун кофетой аягандаа гараа дулаацуулж атгаад хана налаад суугаад өнжмөөр... энэ их гоё санагдлаа яагаад ч юм... Нэг их дуртай өдөр бас биш л байна даа тээ хэ хэ
40. tsenxer_shuvuu | 2009-04-20 10:21:50
Стайл: Жинхэнэ утгаараа ганцаараа байвал сайхан шд... Даанч ийм мөч бараг байсангүй, сүүлийн үед...

Хаксли: Атаархав гсн... Наад байдал чинь нэг л сайхнаар төсөөлөгдөөд байна хэхэ...

Цэцэнсод: Хэхэ, дуртай өдөр мөн өө мөн... Тэхдээ бодсон шигээ сайхан сайхан төгсгөж чадаагүй...
41. kafka (зочин) | 2009-05-05 14:15:29
hawartai tsug irsen hair durlal hehe...
42. tsenxer_shuvuu | 2009-05-06 13:46:02
Хэхэ, хайр дурлал биш дээ... Ёстой сонирхдоггүй сэдэв байна...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.