2009-04-20 17:44:25
Хэзээ ч билээ дээр нэгэн цагт
Хэн нэгэн гэнэн сэтгэлт, цагаан мөрөөдөлт
Энд надтай хамт зүрхэнд минь амьдарч
Намайг хөтөлж, хөглөж, хөөргөж, нисгэж
Намайг аргадаж, зэмлэж, загнаж
Үнэн голоосоо хэн нэгнийг хайрлаж, зүхэж
Үзэн ядаж, бас инээж уйлж, итгэж найдаж
Сөхрөн гуниглаж, сэмхэн ганцаардахад минь
Сайхнаар төгсдөг үлгэр дандаа ярьж тайтгаруулдаг
Өөдрөг сэтгэлт, өрөвч зант нэгэн охин
Өөрийн минь дотор амьдардаг байсансан гэж
Бүдэг бадаг, бүүр түүр санагдах нь
Үнэн билүү, аль зүүд ч билүү...

Сэтгэгдэлүүд:
эсвэл амьдрал тэрнийг аль хэдийнэ алж орхисон байх
Хэн нэгэн гэнэн сэтгэлт, цагаан мөрөөдөлт
Энд надтай хамт зүрхэнд минь амьдарч
Намайг хөтөлж, хөглөж, хөөргөж, нисгэж
Намайг аргадаж, зэмлэж, загнаж
Үнэн голоосоо хэн нэгнийг хайрлаж, зүхэж
Үзэн ядаж, бас инээж уйлж, итгэж найдаж
Сөхрөн гуниглаж, сэмхэн ганцаардахад минь
Сайхнаар төгсдөг үлгэр дандаа ярьж тайтгаруулдаг
Өөдрөг сэтгэлт, өрөвч зант нэгэн
Өөрийн минь дотор амьдардаг байсансан гэж
Бүдэг бадаг, бүүр түүр санагдах нь
Үнэн билүү, аль зүүд ч билүү...
Санаа: Өөө, яахаар буржийгаад, яаахаар зүгээр байгаад байдыг байнаа... Сээгийнээс уншаарай...
Ариим: Сүүлинйх чинь л үнэн байх, би ч гсн тэгж боддог... Тэр хэзээ ч дахиж гарч ирэхээргүй болсон байх...
Lunaz; Uhzeeen, iim udaan uur haachdiin ter, amidral alsan gdg n l unen bh... Bi law alaagui gsn kkk...
Тэр охин чинь өсөж том болоод өөрчлөгдөж байгаа юм байхгүй юу Цэнхэр Шувуу. Харин чи хуучин цагаа дурсаад, түүнийг санаад байгаа байх. Юм бүхэн өөрчлөгдөж байдаг орчлонд хуучныг дурсаж гуниглаж суухын оронд шинэ зүйл сэдэж ирээдүй рүүгээ тэмүүлэх нь чамд илүү таатай мэдрэмж төрүүлж мэдэх юм.
Үйтэн: Тйим байхоо...
чи зүрхээ харсан уу хэхэ
тэгэхээр тэр охиныг харж чадах нь уу
жинхэнэ дотоод ертөнц ханхалж байна
Сэтгэгдэл үлдээх: