Сүүлийн өдрүүд нэг л тийм... Юу ч, бүр юууу ч болоогүй байхад л нулимс мэлтэлзээстэй, хаа хамаагүй баруун солгойгүй гомдоостой... Юунд ч юм, хэнд ч юм бүү мэд... Нэг бол хэнд ч биш, нэг бол бүх юманд л байх даа ккк... Нээрээ л нэг тийм муухай давчдал, гашуурал дүүрэн байнаа... Одоо ч хүртэл арилаагүй... Гэртээ сууж чадалгүй гарч ирээд, энд бүгдийг биччихье гэж бодсон юу ч гарсангүй ээ...
![]()
Ааа бас бороо бодож байсан шиг тийм их баярыг авчирсангүй ээ... Дотор онгойж, сэтгэл цэлмэхгүй байна... Би ер нь юунаас ч кайф авч баярлахаа байж байгаам шиг байна... Бороо орж байхад урьд нь өөрийн эрхгүй л инээд хүрдэгсэн... Тэр байдаггүй ээ... Нэх догдолж баярласан ч гүй... Шөнө гадаа гарч харахад ууг нь бүх юм их л гоё харагдаж байсан... Унаж байгаа дуслууд гудамны шонгийн гэрэлд гэрэлтээд л... Кино шиг гоё байсан... Юуууун нөгөө саарал хот, танигдахын аргагүй дүр зураг... Яааасан гоё харагдаж байнаа гэж бодсон л доо.. Тэгсэн мөртлөө л би яааасан ч гүй... Яахав дээ л байсан... Юуунаас ч болоогүй, зүгээр л уйлмаар байдаг... Сүүлийн үед нэх бодоогүй зүйлийг ноцтойгоор дахин бодож үзэв... Гэхдээ л тэр ч шал худлаа, би үүнийг зүгээр л бодож л чадна гэдгээ одоо мэддэг болсон болохоор... Болж өгвөл толгойноосоо бүрмөсөн авч хаясан нь л дээр гэж бодож байна одоо... Ааа бас тэгээл бичвэл өөр юмс ч байна л даа... Нэмүлэнгийн бичдэгээр мэдрээмж хэт муу хүмүүс энэ хорвоогоор дүүрэн байхиймаа... Аль би энд ганцаараа мэдрэмж нь дэндсэн хүн үү бүү мэд... Гомдолтой, харамсалтай л юм... Бүгд ллл энд арай дэндүү уйтгартай амьдрах юм... Уйтгартай амьдралдаа бүгдээрээ дасчихсан байх, уйтгартай гэж боддог ч гүй, тэрийгээ анзаардаг ч гүй юм болуу даа эсвэл... Ганц өдөр ч гэлээ өөрчлөх гээд, өөрөөр байхсан гэж хэн нь ч хүсдэггүй юм шиг...Гэхдээ л, надаа л лав... Үхтлээ үргэлж ийм амьдарна гэж бодохоор дэндүү харамсалтай, хайран санагдаж байна... Би лав ингэж амьдрахгүй... Тийм болохоор... Үргэлж сэтгэл дундуур амьдрах гээгүй л юм бол... Одоо зогс...
![]()
Гэснээс Ялалтын баярын мэнд, хүмүүс ээ... Өдөр ТВ-ээр оросын цэргийн парад үзэж өнжлөө... Янзтай харагдаж байналээ... Ааа нээрээ бас навчнууд бүлтрээд, моднууд ногоороод, саарал хотын өнгө зүс арай дээрдээд, санаа сэтгэл ууг нь одоогоос арай дээр байж болохоор л байхын... Гоё юмнууд ч уг нь хорвоод зөндөө олон л байгаа л даа... Ингээл бичээд байсан ер нь гайгүй ч болчих шиг... Гэхдээ бичлэг маань замбараагүй урт, бас сэдэв өгөхөд хэцүү янз бүрийн юм холилдсон болчихлоо...

Сэтгэгдэлүүд:
би ч бас баярлаагүй. Нэг их утгагүй ус л унаад байх шиг санагдсан. Харин бороо дуусаад нар гарсанд харин маш их баярлаж байна аа.
Ашгүй саарал өдрүүд дууслаа гэж :::
Дрийм: Үгүй ээ,дүүрэн мөртлөө л гарч болохгүй байн шд ккк... Уйлахад ямар нэгэн шалтаг шалтгаан хэрэгтэй байх... Шалтгаангүй болохоороо тэр юм байлгүй, дүүрэн хэрнээ л гарч өгөхгүй гашуурахаас цаашгүй...
pidget: Тэхх надаа ч бас энэ удаад бороо биш, харин борооны дараах чийгний үнэртэй өдөр гоё байлаа... Харин миний саарал өдрүүд бороо шиг дууссангүй, сааралтсаар л...
Gunzo: Хавар гэж ядаргаатай улирал...
Lunaz: Хэхэ, хорвоо хааяа хааяадаа сайхан л байдаг шд хөөрхөнөө ккк...
ter tsergiin parad ch surtei saihan shuu, yalanguya nisehiin heseg ni taalagdsan...
Фабио: Хэхэ, нээрэн заавал нэг юм болжсайн уйлийж л онгойх байх даа би гуай ккк... Тэр цэргийн парад үнэн сүртэй байнлээ, үзээд баймаар бахархалтай... нэгэн цагт жинхэнээр үзхиймсан гэж л боджийлоо...
цаг үе надад хэцүү санагдаж байна.
Цаашдын амьдрал яах нь мэдэгдэхгүй
Гэлээч би гутрахгүй
гэрэлт ирээдүй намайг дууднаа ляля / Чамд зориулаад дуулчий кк/
саарал хот мот гээд байхыг бодоход
ялалтын баярын парад гоё байналээ тэ
тэр онгоц монгоц, хамер жийп шиг техник хэрэгслүүд хээх ёстой сүртэй харагдаж байналээшт
борооноос хэт их зүйл хүлээчихээд, тэрийг нь биелүүлээгүй болохоор битгий хүний бороог муулаад бай хэхэ
Тэр парад үүнэн супер байнлээ, үзээд суусан чинь ёстой өөрийн эрхгүй бахархаад, нулимс бүрхэх шахжийнлээ кк...
чи ханилахгүй бээз гсн хэхэ
аа чиний бороо гэж ямар юм байдын санахчгүүн байна
Тэр очиж үзэхэд чинь цалингийн зээл аваад ч гэлээ хүрэхиймуу даа ккк... Нээрээ хэр мөнгө ордийн бол... Амьд мэнд дээрээ тэр сайхан юмыг нээрээ нэг үзчихиймсаан...
Цэнхэр шувуу гуниг, гутралаасаа чөлөөлөгдөх тэр өдөр түүнд би баяр хүргэхээр хүлээж буй.
Жир бус амьдралын утга цэлсхийтэл тодроод ирэв" ийм гоё цэлсхийлтийг чи нэг л өдөр мэдрэх бхаа
Түймэрт Хэхэ хүүхэд бхад л борооноор хөөрч баясдаг бж дээ..
Гэхдээ би борооноор хэзээ ч газар доор ормоор гутралыг мэдэрдэггүй ээ.. гэгээн сайхан гунигаар гуньдын ккк
"Жимсний модны өргөстэй бутанд хуруугаа хүргэмэгц
Уир бус амьдралын утга цэлсхийн тодроод ирэв"
Жир бус юм шүү
sanal negtei sajilj bna.
Medehgui ee. Duniartsan manant havar.
Хүүхэд ч бөөн аз жаргал авчирдаг гдг нь үнэн байх шүү...
Түймэр: Тэр өдөр ирнэ гэж найднам...
Арим: Цэлсхийтэл нээрэн мэдрэх боллов уу, өнөөдөр гэхдээ миний найдвар ердийнхөөс их өндөрт гарцан байна хэхэ, нээрээ ч цэлсхийтэл утга тодорч магадгүйм шиг санагдаад, ер нь их эрч хүчтэй байна гсн хэхэ... Бороо гэснээс энэ газарт бороогоор ховор нэг тиймэрхүүүү л хавар боллоо доо...
Дао: Хэхэ...
Зоригт: Эрээвэр хураавар ч гсн болохоор л байгаа бизд хэхэ...
Баясаа: Харин тиймээ, зүгэээр л бүх юмыг зүгээр л тайван хараад л өнгөрүүлчиж чаддагсан бол... Гэтэл нээрэн л бүх юмыг өөртөө хамаатуулаад л... Юунд иймийн болоо...
Кафка:Тийм үү...
кк, гүй чи өөрөө хүүхэд байсан юм бол бусдын аз жаргалыг гадарлаж чадах уу, юу ч мэдэхгүй хүүхэд байсийм чинь гсн...
Дао: Уншигдахгүй буржийгаад байгаам уу Дао?
Одоо ер нь нийтлэчье, чи комэнтээ дахиад биччих гсн хэхэ...
Сэтгэгдэл үлдээх: