Би хэн бэ?

Цаг хугацаанаас надад юу ч үлдсэнгүй ээ
Цагаан ч биш, хар ч биш болж орхив, би
Цаг хугацаанаас би юуг ч авч чадсангүй ээ
Царай зүсэнд минь зовлон ч биш, жаргал ч биш үлдэв

Тэнгэрийн зүг хараад хараад би тэнгэр болсонгүй
Тэвчин хүлцэж, сөрж зүтгэсэн хүн хэвээр л үлдэв
Амьдраад амьдраад амьдралыг дуусгаж барсангүй
Аяа, үхээд ч үнэнийг олохгүйгээ мэдлээ...

/Л.Өлзийтөгс/

Энэ шүлгийг л өнөөдөр яагаад ч юм оруулмаар санагдаад... Ийм л бодол ер нь их төрөх болж... Амьдрах хугацаандаа би олон олон өдрүүдийг өнгөрөөж, олон олон үйл явдлыг үзэж туулж, олон хүмүүстэй уулзаж, олон удаа уйлж, олон олон өдөр инээж, амьдралыг өөрийнхөө замаар, жамаар нэлээдгүй хугацаанд үзэж туулжээ... Гэвч энэ хугацаанд би нэг л юмыг бүүр алдчихаж... Өөрийгөө... Хэн гэдгээ, намайг гэж тодотгодог тэр зан чанар, дүр төрх анхандаа чухам юу байсныг одоо би мэдэхээргүй болж... Дэндүү олон юм мэдэх гэж, юм болгоны учрыг олох гэж, дэндүү алдаагүй хэрсүү амьдрах гэж дэндүүү ихээр хичээсний эцэст юу болов гэхээр... Би өөрөө алдагдаж, эсвэл дэндүү олон хий мөрөөдөл, эрмэлзэлдээ туйлдаж унаж, шатаж дуусаж... Сэтгэл зүрхний минь хөг хэмнэл ч одоо нэгэнт алдагдаж, тоос шороонд дарагдсан үхмэл зүйл болж хувирчээ... Амьтай голтой хэвээрээ ч түүнд хөдлөл, хөөрөл баясал, мэдрэмж, гуниг ч тэр, ер нь юу ч алга... Хов хоосон нэлгэр их зай... Үг ч надаас гарахаа байж... Би юу ч хэлж чадахаа байж, мэдэрч чадахаа байж, илэрхийлж, бас өөрийнхөөрөө байж чадахаа ч байчиж... Би мөн чанараа алдаад дуусаж... Ер нь миний өөрийн гэх зүйл, Би гэдэг тэр зүйл минь ямархуу хэлбэр дүрстэй, өнгө төрхтэй байсныг би одоо санах гэж хичээгээд ч санаж чадахгүй байна... Жинхэнэ Би ямар хүн байсан юм бэ? Өнгөрсөн цагт байсан тэр олон Би, одооны энэ Би аль нь жинхэнэ нь юм бэ? Одоогийн байгаа Би лав надад огтхон ч таалагдахгүй байна, тэр ер нь юу хийгээд яваа юм бэ... Хууууурамч амьтан... Хүсэл мөрөөдөлгүй, итгэл найдваргүй, зорилгогүй, таашаалгүй...

Сэтгэгдэлүүд:

1. tsenxer_shuvuu | 2009-05-27 15:17:43
43. dao | 2009-05-27 15:06:53
тэр олон би-гээс жинхэнэ би гэж байхгүй юм шигээ. угаас бүгд хуурамч би. /байхгүй би хэн бэ?? бичлэгт/

Тэхх, жинхэнэ Би гэж байхгүй ч байж магад... Нэг бол эд бүгд бүгдээрээ жинхэнэ Би байх...
2. dao | 2009-05-27 16:29:22
үнэн итгэлгүй наасс хэ хэ
3. *САЙХАН САНАА* | 2009-05-27 16:45:35
галт уул муул гээд аягүй том зүйрлэл шүү. энэ их өөдрөг өө.. хаха. би ми бол зүгээр хумхын тоос л гэж бодоод байгаа шдээ
4. *САЙХАН САНАА* | 2009-05-27 16:46:07
өөрийгөө шүү... чамайг мэдкүүм чэн.. галт уул л гэж бодлоо
5. oldoshaksli | 2009-05-28 12:27:44
Toos darsan huuchin tolio
Tsoortol ni zulgesen ch.
Tusah dur mini egee l yanzaaraa.
6. Б.Цэцэнсод | 2009-05-28 13:32:23
Яг ингэж бодож байгаа чинь чиний үнэн "Би" байх... гэхдээ заримдаа хуурамч "Би" ч зүгээр санагдийн шүү... миний найз гоё амьдарна аа... мэдэхгүй ирээдүйн өмнөөс битгий их шаналаарай...угаасаа хорвоо нь өөрөө хуурамч "Би" ш дээ
7. hawks | 2009-05-28 13:37:26
chi bol busdiin olonlog shuudee
8. tsenxer_shuvuu | 2009-05-28 14:53:14
Дао: Итгэлгүй гэж дээ, харин миний хэлсэн шиг аль нь ч байж болхийм шиг санагдаад байн ш... Нэг бол тухайн цаг хугацаандаа бүгдээрээ л Би байдаг байх, нэг бол жинхэнэ Би гэж огтоос ерөөсөө л байхгүй байх... Хихи нээрээ шал бөөрөнхий санаа болчихвуу даа...

Санаа: Хэхэ, тийшд, найз нь ер нь угаасаа өөдрөг хүн юм байгаан шд ууг нь... Харин тэр овор хэмжээ нтр-ийг нь ёоостой бодолцсонгүй, цагтаа асаж яваад унтарцан нам гүм л төсөөлөгдсөн чинь...
9. Цасны чимээ | 2009-05-28 14:57:39
хүнтэй суу хүүхэд гарга гээд байхад
10. tsenxer_shuvuu | 2009-05-28 14:59:50
Хаксли: Хэв хэвээрээ байна гэж байхгүй дээ, өөрчлөгдөөд, хувьсаад л байна...

Цэцэнсод:Баярлалаа,найзаа... Өөдрөг, амгалан амьдрах цаг хариугүй ирэх ч юм шиг санагдаад л байна...

Хаукс: Тийм үү, гэснээс олонлог гэж яг юуу юм гсн ккк...
11. Ууудам | 2009-05-28 15:00:57
Шувуухай байж өөдрөг байгаач өөрийгөө хайрлаач. Чи ийм байгаад байвал амиа хорлохоос өөр зам чамд үлдэхгүй.
12. tsenxer_shuvuu | 2009-05-28 15:01:02
Цасны чимээ: Хэхэ, дүү нь хүн эгчдээ ингэж зааж болдгиймуу айн...
13. Цасны чимээ | 2009-05-28 15:06:58
болийншдэээ ааавдаа адуу манахыг.... гэж сонсноос эгэээ ийм тийм юм зааж болохгүй гэсэн юм сонсоогүй хэхэ
14. үйтэн | 2009-05-28 15:07:55
Бүгд л чи. ХАрин өмнөх Би нүүд бол одоогийн Би д хүргэж өгсөн гүүр.
15. tsenxer_shuvuu | 2009-05-28 15:08:41
Уудам: Хүүе, би өөртөө харин ч их хайртай шд, бүр хэтэрхий их хайртай байж магадгүй ккк... Зүгээр ээ, миний хувьд одоо амиа хорлох гэдэг асуудал ужеее өнгөрсөн, Нэмүгийн хэлдэгээр шилжилтийн нас дуусцан гсн хэхэ... Зүгээр л хааяа хааяа сонин юм бодогддог юм... Чи харин хааччаад байнаа, харагдахгүй...
16. ollie | 2009-05-28 15:11:08
яадий. яагаад заавал чи "хэн нэгэн" байх гээд байгаан? юу ч үгүй, өөрийнхөө хэн гэдгийг ч мэдэхгүй, хуурамч амьтан байлаа гээд яг ямар ялгаатайн? харин ч хэн нэгэн байснаас хэн ч биш байсан нь амар бишүү?
17. tsenxer_shuvuu | 2009-05-28 15:11:49
Цас: Хэхэ, Эгчдээ нөхөрт гарахыг... гэж бас байдын шд, мэддэггүй юм уу...

Үйтэн: Мхн, бас байж болох л тайлбар санагдав...
18. Цасны чимээ | 2009-05-28 15:15:13
байдуумааа харин ч эгчийгэээ харж хандаж яв нөхөр мөхөрт гарга л гэж үг байдаг байх
19. Ууудам | 2009-05-28 15:23:29
Оо тэгүүл гайгүйм байна. Гэхдээ чи нэг л биш ээ. Дандаа ч нэг сонин байхын. Би байж л байгаа. Айл амьтнаар орж гараад л
20. tsenxer_shuvuu | 2009-05-28 16:01:12
Оллий: Тийм дээ, ер нь, ер нь гээл бодоол байхаар эцсийн дүндээ бүх юмс ямаррр ч байсан шааал ялгаагүй ч юм шиг заримдаа санагдаад явчихым гсн кк...

Цасны чимээ: Ккк, тааруулаал тааруулаал зохиочхымаа энэ хүүхэд...

Уудам: Хэхэ, гайгүй дээ гайгүй, харин сүүлийн үед өөрийгөө тун гайгүй байгаа гэж би хувьдаа бодоод байгаа шд... Яахав дандаа л гайтай өдрөө л энэ блогийг санаж бичдэг байхгүй юу,тэгээд л чамд ийм сэтгэгдэл төрж байгаа байхаа... Тэгэхээр би энд нэх бичихгүй байнаа гэдэг, гайгүй яваад байнаа л гсн үг...
21. Ууудам | 2009-05-28 16:10:39
kkk. тэгүүл сайн байна. Тэврий
22. tsenxer_shuvuu | 2009-05-28 17:06:40
Хэхэ, чамайг ч гсн тэврий...
23. Lunaz | 2009-05-28 17:10:56
"Би хэн бэ" гэж биш "Би юу вэ" гэж асуу. Би одоо өөрийгөө яг юу юм бол гэж боддог болсон...
24. tsenxer_shuvuu | 2009-05-28 18:00:50
Юу гэдэг нь тодорхой шд, шаал дэмий юм өөрөөсөө асууж байхын чиодоо хэхэ...
25. Lunaz | 2009-05-28 18:09:34
хаха матар гэж үү, матар нь ч матар... тэхдээ нэг л өөр лол
26. tsenxer_shuvuu | 2009-05-28 18:15:49
хахахаха, нээрээ мартсан юм сануулаад хаячлаа нээрээ матар шд ккк... Бяд угаасаа л өөр өөр матарнууд шд, чи төөрсөн матар, би эмзэг матар гэх мэтчлэн лол...
27. dao | 2009-05-28 18:19:12
магадгүй үйтэнгийн хэлснээр өмнөх бинүүд одоогийн бид хүргэж өгсөн гүүр байж болоын. тэгвэл бүгдийг нь оршуулчихаад эргэж харалгүй одоогийн бигээрээ алх. тэгж байтал маргаашын битэй таарах байлгүй. гэчихээд эргээд харсан өөрөө ч сайн ойлгохгүй юм ярьж явжийшд хэ хэ.
28. Hoyr_hun | 2009-05-29 18:55:47
Хэн бэ гэхээсээ илүү хэдтэй билээ гэдгээ бодсон нь илүү бодитой гэж боддог. Би лав 22нас байна!
29. oldoshaksli | 2009-05-31 12:40:54
za za.
30. үйтэн | 2009-05-31 17:48:11
Дао өөрөө төөрцийм байж ккк. Энэ олон .. гүй нуудаас чинь Таашаалгүй л их муухай байгаам даа.
31. kafka (зочин) | 2009-06-02 09:55:20
Aaayaa chi ene ugeeree uuriiguu ergeed olchihloo shuu dee? tsenher shuwuu ... chi uuriiguu iim bolsniig olj harahgui bj boloh l bsan... gehdee chi olchihloo! Chinii dotor chi amdarch l bn... Husel muruudluus jaahan uidsan l bolohoos ....
32. dao | 2009-06-02 13:42:08
30. үйтэн | 2009-05-31 17:48:11
хэ хэ. нэг л их төөрөлдсөн хүмсүүд. нөгөө кину шиг төөрсөөр төрөлдөө энтр болдгүүм байхдаа.
33. tsenxer_shuvuu | 2009-06-02 14:39:52
Дао: Би харин наадхыг чинь ойлгоод ч байгаам шиг, ерөөсөө л тухайн цаг үедээ байгаа нь л Би юм уу даа янз нь... Эртүүд энийг бичиж байсан нь эртүүдийн би, өнөөдрийн одоо бичиж байгаа хүн нь одоогийн би чихшиг ккк, ингээд эхэлсэн бас сонин болоо явчлаа, би тийм хувьсамтгай байх гэж үүү гсн хэхэ...

Хоёр хүн: "Би" гэдэг өөрөө хувьсамтгай болохоор тэр үү... Нас, хааяа бодохоор бас л их хийсвэр ойлголт ч юм шиг санагддийн...

Хаксли:

Үйтэн: Тэхх, тэгэхээр таашаалтай л байх хэрэгтэй, ямар нэг таашаал өгөх зүйл олоод...
34. tsenxer_shuvuu | 2009-06-02 14:47:26
Кафка: Хэхэ, чиний зөв, хүмүүсийн конэт уншиж, бодож суугаад би гэдэг маань ерөөсөө л би юм байна гэдэг дүгнэлтэнд хүрчээд сууж байна гсн хэхэ... Жилийн эсвэл хэдэн жилийн өмнө, багадаа ямар байсан нь хамаагүй, тэд бол тэр үеийн л би, одоогийн байгаа минь харин ямар ч бай, сайн муу ч бай, надад таалагдахгүй ч бай хамаагүй би л юм бна гэж бодчоод сууж байна...
Гэснээс хүсэл мөрөөдөл гэж уг нь нэхх сайхан үг шүү...

Дао: Харин тийн, сайн ярьвал таарч ч магадгүй дээ хэхэ...
35. tuimer666 | 2009-06-03 11:35:43
Чи юу хийж байгаа нь чамайг хэн гэдгийг тодорхойлно. Өдөр болгон ус зөөдөг бол усчин, өдөр болгон туг барьдаг бол тугчин, өдөр болгон өвс иддэг бол цагаан хоолтон, өдөр болгон мах иддэг бол махчин. Тэндээс чи өөрийгөө олж болох юм.

Гэхдээ чи өөрийгөө олох гэж зүтгэж байгаа чинь сайн хэрэг. Нэг л мэдэхэд олчихно доо. Харин олсон өөрийгөө битгий голоорой.
36. үйтэн | 2009-06-04 12:20:04
тэгэхээ би архичин юмууу Түймэрээ хаха

Таарсан ч яахюээ Дао

Таашаал авдаг юм алга болсон. уухаас ч авахаа больсон. Зугаацдаас зугаа, зугаацдаас өөрийгөө олсонгүй гэдэг шиг л ... Шувуу минь
37. үйтэн | 2009-06-04 12:20:56
зугаацлаас
38. Нэмүүлэн | 2009-06-04 12:26:35
чи болвоос цэнхэр өнгөтэй л шувуу, өөр юу ч биш, хэн ч биш
39. dao | 2009-06-04 16:01:30
цээгий: хамаатан энтр болцон ай хэ хэ
үйтэн: арагшаа хардаа хэ хэ.
40. Арима | 2009-06-12 20:43:36
Olziigiin shuleg goyo shuu. chinii tuhaid bol deer helsen dee neg saihan tsels hiinee gej hehe
41. Agai | 2009-06-15 06:31:17
сайн уу энэ бороотой үд)ийн мэндийг хүргэж байх даа, чиний ёртөнцөд атаархан бас хүндэтгэн жаал суулаа
42. tsenxer_shuvuu | 2009-06-15 12:51:08
Түймэр: Өөрийгөө хүн олох ч биш, зохиож бүрэлдүүлж бий болгодог л юм шиг санагдаж эхэллээ сүүлдээ гсн хэхэ... Өөрийгөө голохгүй байна гэдэг хэцүү,

Үйтэн: Үнэнн голоосоо ингэж боддог үе гэнэ гэнэ гардаг л юм, яая даа гэж арга барагдаж суутал хэсэг хугацаа болоод зугаацал, сатаарал гарч ирнэ... Тэрнээс уйдталаа нэг хэсэг сатаарна... Гэх маягаар үргэлжилж байтал болох биз...

Нэмүү: Тийм бол гүй мөн амар аа хэхэ...

Дао:Хэхэ...

Арим: Тэхх, саайхан шүлэг... Цэлсхийх... Нэг л сайхан өдөр гэнэт тэгэх юм болуу... Гэснээс Арим чамд яг тэгж цэлсхийсэн өдөр нь ирсэн үү...

Агай: Баярлалаа, миний ертөнцөд саатан суусанд чинь... Дахиж ирээрэй..6
43. serenade | 2009-06-15 13:37:40
цаг хугацаа өнгөрөх тусам өөрөө өөрийгээ гээсээр байдаг гэж ...
44. Style_s | 2009-06-15 15:00:07
hi ene yag unen ugtei shuleg shuu
45. ezrapound (зочин) | 2009-06-17 15:59:41
sain uu oird blogoor chino zochilsongui sasihan shuleg baina gehdee bi chamaig tsagaan bolson bgaasai gej husne kkk
46. hawks | 2009-06-22 10:22:24
olonlog gej uu, eniig yriul ih urt tuuhee gej.
12 jil geed ulger baidag daa, temee buh amitanii shinjtei. bar tavag luu hamar ch bil uu. chi ooriigoo temee gee l bodchih. heheh
47. oldoshaksli | 2009-06-22 17:01:21
haana bna ta!

/sohor hunii helsen ni/
48. serenade | 2009-06-22 23:41:34
сайн уу, анд минь. танайд сууж сууж гарлаа.
49. Segsger (зочин) | 2009-06-25 09:56:34
Бие минь бийгээ мартсан
Биелшгүй хүслийн алс хязгаарт... чамтай тааралдлаа, миний зэлүүд өдрүүд...
50. Lunaz | 2009-06-26 09:35:56
Өөш чи амьд уу????
51. Эзра Паунд | 2009-06-27 13:38:54
сайхан шүлэг шүү
52. р.цэцэнцогд (зочин) | 2009-06-29 20:03:49
Хоосон

хов хоосон далай
хов хоосон усаа
хов хоосон асгана.
53. tuimer666 | 2009-07-03 12:19:29
Хаачив. Хоосонгийн гэр нь хоосроод тухгүй харагдаж байна шүү.
54. Нэмүүлэн | 2009-07-09 10:39:17
хөөөе амьд уу
би өнөөдөр наад байгаа зүг рүү чинь гарлаа
хоёр гурав хононо байх
чам руу залгасан чинь утас чинь болохгүй байна
орж ирээд уншвал над руу залгаарай, очоод уулзмаар байна шүү цээгий шуугий гуай
намайг наадмаар баярлуулаарай гсн хаха
55. тугалган цэрэг | 2009-07-09 10:47:16
өөрийнхөө өнгийг олоогүй солонго
хоосон ч юм шиг бодитой ч юм шиг
56. hawks | 2009-07-10 08:59:27
saihan naadaarai
57. dao | 2009-07-16 10:57:46
хаачсан юм бол.
58. Зүггүй охин Лена | 2009-07-16 11:08:41
harin bi bol uhel hehe
59. serenade | 2009-07-19 01:07:12
Сайн уу, манайд зочилсонд таатай байна аа...
би ч бас чамайг эзгүйд танайд дураар байдаг хэхэ...
Хоосон чанар нь бүх юмны утга учир юм шүү дээ, найз минь..
60. tsenxer_shuvuu | 2009-08-04 11:32:59
Эзгүй хоорондуур блогоор минь орж, комэнт үлдээсэн бүгдээрэнд нь таанкс шүү... Бүгдэд нь хариулж амжкуум чинь бөөндчихөөс хэхэ...
61. silence (зочин) | 2009-09-23 21:21:19
aldaagui neg zan bna. ooriigoo chagnahaa hejee ch bolij bolohgui shuu. ooriinhoo gun ruu nevterch ooriin dotoor auragaar tenuuljilj jaddagt chini bi ataarhaj bna

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.