Ажил их байж байгаад гэнэт багасчихсан чинь ямар утгагүйн бэ... Үргэлж их байсан нь дээр юм байна доо надад бол... Одоо ингээд зүүв зүгээр суугаад байх утгагүй, ямар нэг юм хиймээр байдаг... Блогт юм бичье гэж бодсон чинь бичихээс ч холдчиж... Хий дэмий эргэлдэж үзээд, унших ч юм бас байхгүй болчиж...Таньдаг хэд ч бүгд блогоос хөндийрч байгаам шиг байноо... Би өөрөө ч нэг л сонин болчихсноо мэдрээд байгаа юм... Нэг л завсрын, хоёрдмол... Аль ч талдаа биш, дундуур... Санаа сэтгэл дундуур, аз жаргал дундуур, гуниг гутрал ч дундуур... Бүр ч бас хоосон ч бас биш... Хаашаа ч юм... Бүгдэд би дуртай ч биш, дургүй ч биш... Нэгэн бодлын энэ нь харамсалтай... Эргэн тойрны хүмүүс минь одоо миний өмнөөс баярлаж байгаа байх, гаж зөрүү, ганцаардмал амьтан байхаа больж, одоо л нэг жам ёсоороо амьдарч эхлэх нь дээ гэж... Хааяа хааяа өөрийгөө өөрчлөх,нэг л сайхан зүйлсээр цэнэглэх хүсэл төрөх боловч энд би юу хийхээ мэдэхгүй юм... Гар өргөн бууж өгч байгаа минь энэ юм уу даа... Замыг, жамыг даган жив жирийн үлбэгэр амьдралаар амьдраад л байна даа... Сэтгэл санаа гэж замагтай, намагтай ялзарсан, ногоорсон тогтмол ус... Нэмэгдэж хасагдах, сэлбэгдэж шинэчлэгдэх, өөрчлөгдөж хэлбэлзэх зүйлгүй... Үлбийсэн сулбайсан, үгээ ч, бодол санаагаа бусдаас нуусан хураасан хиймэл төрхтэй хүн, байдаг л нэг дундуур амьдрал... Ийм байхыг уг нь хүсээгүймсан...
Тэр чч яахуу, бичлэгүүдээ харсан чинь нэг л бишээ, дандаа л харамссан, халагласан, үглэсэн өнгө аястай... Ийм байдлаар бичихийм болд одоо дахин юм бичээд байх хэрэг алга юм байн доо гэж бодсоор байгаал ив ижилхэн бичлэг бас нэгийг нэмчлээ ккк... Ийм л юм бичсээр байгаад ийм л юмнаас өөрийг бичиж чадахаа байчиж...

Сэтгэгдэлүүд:
vlbiij sulbaih n nadad l ih bolchood bnda
Сэтгэгдэл үлдээх: