Үнэний худагт би...

"Үнэний худагт би" гэдэг Урианхай гуайн шүлгийг л амандаа үглээд л давтаад баймаар байна, гэвч бүтнээр санах юм үнэндээ одоо даанч алга... Яагаад ч юм, яагаад ч юм би, цас хаялах, бороо шиврэхэд цонх руугаа догдолж гүйхээн больчихож бла бла гэх мэт, утга нь л санаанд байна... Сайхан шүлэг... Ном нь гэрт байгаа... Орой харихдаа харъя байз, ойрд шүлгийн ном сөхсөнгүй... Шүлгийн ном ч сөхсөнгүй удаж, шар айрагны амт, сэтгэлийн утга учиргүй догдлол, тэгтлээ их хүнд санагдаж байсан гуниг, ганцаардал, дэврэл хөөрлүүд, тэнэг атлаа одоо эргээд бодохд сайхан санагдах тэр үйлдлүүд, үйл явдлууд бараг бүгд мартагджээ... Тээр хойно үлдэж... Саяхан атлаа л надаас одоо асар хол... Хэдэн жил хорвоо дээр амьдарсан нь хамаагүй ээ, миний л хувьд залуу нас дууссан бололтой... Гунигтай байна, гэвч хялбар байнà... Анзаараал, амьдраал байхнээ энэ амьдралыг би өөрөө зохиох биш, цаанаасаа зохиогдсон амьдралаар амьдардаг ч юм уу даа бид ер нь... Бүх юм цаанаасаа л миний хүсэлтэй хүсэлгүй, эсэргүүцсэн сөрсөн хамаагүй өөрөө л өөрийнхөөрөө шийдэгдээд, гэнэтийн эргэлт, өрнөлтүүдээр үргэлжлээд л, хөврөөд л явах шиг... Юунд ч юм нэг юманд хөтлөгдөөд л урагшлаад л урагшлаад л... Хувь тавилангийн зам, зурсан зураг уу... Тэрсэх, сөрөх гэж оролдож, хийж хэдий чадаагүй ч гэлээ мөрөөдөж явсан тэртээ үе минь одоо бодохоор бахдалтай санагдаж байна... Тэр үеийн эрх чөлөөт Би-дээ л би хайртай... Хмм, энэ ч гэж хөөрхий өрөвдмөөр арчаагүй үгнүүд... Бахдалтай санагдаж байна гэнэ шүү... Эргээд би одоо тийм байж чадах уу äàà åð íü... Номхорчихож дээ зайлуул би гэдэг хүн... Залуу нас минь баяртай... гэж хэлэхэд ч хүртэл одоо бараг оройтож... Тэр аль хэдийн надаас явчихсан байна...

Сэтгэгдэлүүд:

1. dream | 2009-09-21 20:42:39
huwi zayand bi lav integiimaa. yamr neg yum boloh bsn bolool bolson gj boddog. gehdee eniig bnga boduul temtsel gj yum vgvi bolchih yum shig
2. oldoshaksli | 2009-09-21 21:38:03
duu ni harin gar dallan uldeh boloogui ee.
Duu ni gesnees duu ch yumuu doo.
3. oldoshaksli | 2009-09-21 21:39:32
Amidral geheer neeree bi dalaig l tusuuldug bj dee. Nyalh teneg bi bi veer hudgiin yorooliig ch temterch uzeegui l yavna.

Burhan mini.
4. dao | 2009-09-22 11:08:57
живчихгүй л бол...
5. tsenxer_shuvuu | 2009-09-22 12:51:55
Дрийм:Би чигсэн итгэдэг болоод байгаа...Тэмцэл бсан, байгаагүй ялгаагүй ээ, тэртээ тэргүй ялгаагүй гсн лол...

Хаксли: Хэхэ, дүү байлгүй яахав...

Дао: Живээд байгаамуу, хөвөөд ч байгаамуу бүү мэд гсн...
6. ollie | 2009-09-22 13:03:36
Урианхай гуайн тэр номыг би нээрээ одоо болтол олж авч чадахгүйн. үхсэн хатсаны чинь залуу нас баяртай гэж. эргээд ирэхээр чинь хуучин цагийг чинь эргүүлээд сануулаад өгнөө гайгүй
7. dao | 2009-09-22 13:14:48
ер нь бол доошоо чиглэлтэй яваад байгаа байх харин живээд байна уу гүү юу гэдэг нь бөөн эргэлзээ. ядаж ёроол гэж юм байгаасайдаа
8. tsenxer_shuvuu | 2009-09-23 16:12:39
Оллий: Хэхэ, би ч гсн санахыг их хүсэж байнаа хуучин цагийг, тун удахгүй очноо... Наад ном чинь хаа сайгүй л баймаарын, яаасан сонин юмб...

Дао: Ёроол гэж эрх биш байгаа байлгүй арай ч... Нэг газар очоод зогсох байгаа даа...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.