Яагаад ч юм... яагаад ч юм би
Цас будрах... бороо шиврэхэд
Цонхруу гүйдэгээ больчихож!..
Цахалай шиг асдаг чийдэн
Чийдэн чигээрээ харагдаад,
Чаг чаг цохилон аахилж,
Хормойд дүрэлзсэн гал шиг
Ухас ухас улалздаг
Цагийн хоёр хар зүү ч
Хар өнгөөрөө таваргаад,
Яагаад ч юм, нүд минь
Юунд ч хууртаж өгөхгүй,
Яагаад ч юм, сэтгэл минь
Үснээсээ дээш дэвж өгөхгүй,
Чулуу чулуугаараа л хэвтэж
Өвс өвсөөрөө л ургаж
Үнэний худагт хэзээ ч юм, би...
Оосор нь тасарсан ховоо шиг уначихаж!..
Олддоггүй үнэн эрснээр олдож,
Одоо би үнэний өвөрт
Онгон охинд тэврүүлэх шиг тэврүүлж,
Орон дотроо дураар ноолох л үлджээ.
Яагаад ч юм, жигтэйхэн их уйлмаар!..
Яагаад ч юм, Дэлхий
Тэнэг Галилейн баталснаар,
Эргэдгээрээ эргээд,
Цас цасаараа, бороо бороогоороо норгоод,
Яагаад ч юм... яагаад ч юм, би
Өлгийдөө шээчихсэн хүүхэд шиг
Яаснаа мэдэхгүй зөндөө уйлан,
Даавуугаа хуурайлтал
Хүн бүгдийг зовоомоор!...
Д.Урианхай
Блогийн нүүр » Үнэний худагт хэзээ ч юм би...
2009-09-22 12:33:39

Сэтгэгдэлүүд:
Уудам: Хэхэ, чамайг ч гсэн тэврий... Чи ч бас чимээгүй болжээ...
Чимгээ: харин гоё байгаа биз...
дуугаа хураасан минь гуниг биш
дурлал хүчтэй гэхдээ хувирдаг шд
нас урт гэхдээ богинодоод байна
нар хол гэхдээ ойохон харагддаг шд
хүсэл хязгааргүй гэхдээ гүйцээмээр../гарцаагүй үнэн юм ч яс юман дээрээ хуурамч л байдаг байх/
ene shulgiig unshsan shini nudnii shilee archsan yum shig bolchihloo he he...
Сэтгэгдэл үлдээх: